ОХУ Хойд Солонгос улстай тогтоосон харилцаагаа өргөжүүлнэ гэж амлалаа
2022, 8 сарын 15. 13:181

Өнөөдөр буюу даваа гарагт Солонгосын хойг Японы колониос чөлөөлөгдсөний 77 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Тэгвэл энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд мэндчилгээ дэвшүүлжээ.

Мэндчилгээний хүрээнд ноён Путин хоёр улсын хоорондын харилцааг өргөжүүлэхээ амласан бөгөөд чингэхдээ талуудын эрх ашгийг харгалзан үзэхээ мэдэгдсэн байна.

Харин Владимир Путины мэндчилгээний хариуд Ким Жон Ун хоёр улсын нөхөрлөл 1945 онд Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Япон улсын эсрэг ялалт байгуулснаар эхэлснийг дурдаж, цаашид ч анд нөхрийн харилцаа нь улам батажна хэмээсэн юм.

ОХУ-ын хувьд Зөвлөлт засгийн үед Хойд Солонгос улсын нэгэн томоохон түнш байсан бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо, тусламжийн хүрээнд түншилдэг байжээ. Гэвч ЗХУ нуран унаснаас хойш хоёр улсын түншлэл муудаж, 2000 оны эхээр ОХУ барууны орнуудаас хөндийрснөөр эргэн сэргээд байсан юм. Улмаар өнгөрөгч долоодугаар сард БНАСАУ-ын зүгээс Бүгд Найрамдах Донецк Ард улс, Бүгд Найрамдах Луганск Ард улсын тусгаар тогтнолыг баталж, энэхүү асуудлын хүрээнд ОХУ-ыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ. Үүний хариуд Украин улс БНАСАУ-тай тогтоогоод байсан бүхий л дипломат харилцаагаа тасалжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.126.90.100
   /
2022, 8 сарын 15. 17:08

Одоо хойд солонгост тавьсаэ бүх хоригийг үл хэрэгсэх хэрэгтэй. АНУ ын л явуулга шд. АНУ өарсдөө Австралийг цөмийн зэвсэгтэй болгоно гэчихсэн явж байгаа тул болих хэрэгтэй

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35