GGI PLUS нэрийн дэлгүүрээ нээлээ
2022, 8 сарын 29. 18:000

Green Gate International LLC компанийн анхны нэрийн дэлгүүр болох ‘GGI PLUS’ Яармагийн FOODCITY-д албан ёсоор нээлтээ хийлээ.

Green Gate International LLC нь эрүүл хүнс, эмчилгээний гоо сайхан, нүүр будалт болон эх хүүхдийн эрүүл мэндийн мөн өргөн хэрэглээний чанар стандартын шаардлага хангасан эрүүл органик брэндүүдийг импортлон Монгол хэрэглэгчдэдээ хүргэхийг зорин ажилладаг. Энэ зорилгынхоо хүрээнд шинэ суурьшлын бүс буюу Яармагт байрлах хэрэглэгчдэдээ илүү ойртон хүн бүрт хүртээмжтэй байх үүднээс анхны нэрийн дэлгүүр болох “GGI PLUS”-аа FOODCITY-д 8 дугаар сарын 25-нд албан ёсоор нээлээ.

GGI PLUS нь борлуулалт хийхээс илүүтэйгээр үйлчлүүлэгч нарт зөвлөгөө мэдээлэл өгч бүтээгдэхүүнээ санал болгох зорилготой. Арьсаа оношлуулан гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахаас гадна хүүхдийн эрүүл зөв хооллолтын талаар зөвлөгөө авч тохирсон бүтээгдэхүүнээ сонгон авах боломжийг олгож байгаа юм байна.

 

Нээлтийн үеэр дэлгүүрийн гол хаалганы дэргэд Quartet хөгжим эгшиглүүлж мөн GGI PLUS дэлгүүрт худалдаалдаг Vitabio органик шүүс, нухашны онцгой орцтой коктейль найруулж, ирсэн зочдод коктейль уух соёлыг түгээж байлаа. Мөн цаашлаад гоо сайхны хэсэгт мэргэжлийн эмч нар арьс оношлон зөвлөгөө өгч, брэнд тус бүрийн эмч төлөөлөгчид хэрэглэгчдэд бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл хүргэсэн.

Энэ бүхний хажуугаар зарим зочид худалдан авалт хийж, бэлэгтэй хүрд эргүүлэн, тэдэнд зориулсан хөгжөөнт тоглоом тоглон компанийн зүгээс зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байлаа.

GGI PLUS дэлгүүрийн бүх бүтээгдэхүүн 1 сарын турш 10-50% хямдарна. Мөн энэ хугацаанд 7 хоног тутам арьс, үс оношилгоо, мэргэжлийн артист нүүр будах, нярайн эмчийн болон эрүүл зөв хооллолтын зөвлөгөө, амталгаат, бэлэгтэй худалдаа гэх мэт нээлтийн урамшууллууд үргэлжлэх юм байна.

Ийнхүү шинэ дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаа өндөрлөн хүрэлцэн ирсэн зочин бүр уйдах завгүй халуун дулаан орчинд амтат зууш, онцгой жортой коктейль амтлан, найрсаг хамт олон гайхалтай тав тухтай орчинд цагийг таатай өнгөрүүлсэн онцгой нэгэн өдөр болж өнгөрлөө.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35