Amazon энэ онд Америк даяар 5.9 тэрбум хүргэлтийг хийж, FedEx, UPS-ийг ардаа орхисноор салбартаа тэргүүлэгч болжээ
2023, 11 сарын 29. 5:540

Америкийн онлайн худалдааны Amazon компани нь шуудан хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч FedEx болон UPS-ийг ардаа орхиж, АНУ-даа хамгийн томд тооцогдох хүргэлтийн компани болжээ.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр, Аmazon компанийн нийлүүлэлтийн хэмжээ аль 2020 онд FedEx-ийг давсан бол 2022 онд UPS-ээс давсан болохыг онцлоод энэ жил зөрүү улам ихэссэн хэмээн дурдсан байна.

Аmazon компанийн дотоод мэдээллээс харахад тус компани нь энэ жилийн Талархлын баярын өмнө 4.8 тэрбум гаруй хүргэлтийг АНУ даяар хийжээ. Тэгвэл энэ хурдаараа оны эцэс гэхэд 5.9 тэрбум орчим хүргэлт хийнэ гэх урьдчилсан таамгийг гаргасан байна. Энэ нь өнгөрсөн жилийн гүйцэтгэлээс ойролцоогоор 13.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нөгөөтэйгүүр, UPS-ийн гүйцэтгэл энэ оны есдүгээр сарын байдлаар ердөө 3.4 тэрбум орчим байсан аж. Түүнчлэн тус компанийн энэ жилийн гүйцэтгэл өнгөрсөн жилийн 5.3 тэрбумаас хэтрэхгүй гэх таамаг мөн гарсан байна. Харин FedEx компанийн хувьд энэ оны 5-р сард дууссан санхүүгийн жилийн байдлаар ойролцоогоор 3.05 тэрбум удаагийн шуудан хүргэлтийг хийгээд байгаа аж.

Тэрчлэн дээр дурдсан хэмжээнд Аmazon компани нь хүргэлтийн хамгийн эхний дамжлагаас үйлчлүүлэгчийн гарт хүрэх хүртэл буюу эцсийн дамжлага хүртэлх хүргэлтийг л зөвхөн тооцсон бол FedEx болон UPS-ийн хувьд холбооны засгийн газрын харьяа агентлаг болох АНУ-ын Шуудангийн үйлчилгээтэй (USPS) хамтран хийсэн гүйцэтгэлээ багтаасан нь энэ аж.

Одоогоос 10 жилийн өмнө гэхэд FedEx болон UPS компаниудын гол үйлчлүүлэгч байсан Аmazon хүргэлтийн үйлчилгээний гүйцэтгэлээрээ тус хоёр компанийг давна гэж төсөөлөхөд ч бэрх байсан юм.

Гэвч 2019 онд Amazon FedEx компанитай хамтран ажиллахаа зогсоосон бол UPS-ийн нийт борлуулалтад Amazon-ийн эзлэх хувь ойролцоогоор 11 хувь болж буурсан байна. Улмаар тус хоёр компани ч Аmazon-той өрсөлдөхөө больж бизнесийн сегментээ өөрчлөн өндөр өртөгтэй илгээмж хүргэхэд анхаарч эхэлжээ.

Wall Street Journal сонины онцолж буйгаар “Ковид-19” цар тахал шуудан хүргэлтийн үйлчилгээний бизнесийн орчин ийнхүү өөрчлөгдөхөд хамгийн ихээр нөлөөлсөн гол хүчин зүйл хэмээн цохон тэмдэглэсэн байна. Тодруулбал Amazon компани нь 2018 онд буюу цар тахлын эхэн үед АНУ даяар олон зуун шинэ агуулах, ложистикийн байгууламжийг барьсан аж. Улмаар цар тахал дөнгөж дэгдэж эхлэх үеэс 2021 оныг дуустал цахим худалдааны хэмжээ бараг хоёр дахин нэмэгдсэн ба тээвэрлэлтийн зардал буурч, хурд нэмэгдэхийн хэрээр Аmazon компани хүргэлт үйлчилгээний салбартаа Америктаа тэргүүлэгч компани болоод байгаа юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35