Тэрбумтан Жефф Безос түргэн хоолны сүлжээ ресторанд ажиллаж байсан үеэ дурсжээ
2022, 8 сарын 30. 17:460

Дэлхийд хөрөнгийнхөө хэмжээгээр гуравдугаарт бичигдэж буй тэрбумтан Жефф Безос өнгөрөгч амралтын өдрүүдэд нэгэн жиргээ нийтэлжээ.

Тодруулбал, өдгөө 58 настай эрхэм өөрийн Твиттер хуудаснаа МакДоналдс сүлжээ ресторанд бургер, шарсан төмс идэж буй зургаа оруулж, “Миний анхны ажил. Гэхдээ амт нь одоо ч гайхалтай хэвээр. Ням гарагийн мэнд!” хэмээн бичсэн байна.

Нийт 155.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ноён Безосын хувьд ахлах сургуулийн сурагч байхдаа тус сүлжээ рестораны нэгэн салбарт ажиллаж байсан юм.

Энэ тухайгаа тэрээр 2018 онд өгч байсан нэгэн ярилцлагадаа дурссан бөгөөд ярилцлагад өгүүлснээр, “МакДоналдс надад үйлчилгээний салбарын ажил үнэхээр хэцүү гэдгийг ойлгуулсан. Би тогоочоор ажилладаг байсан. Тэд намайг үйлчлүүлэгчтэй харьцах ажилд томилдоггүй байсан. Учир нь тухайн үед би нүүрээрээ батгатай өсвөр насны хүүхэд байсан юм. Харин тэд намайг олны нүднээс хол ажиллуулахыг хүссэн хэрэг.

МакДоналдс сүлжээнд ажилласнаар би өндгийг нэг гараараа хагалж сурсан. Би бямба гарагийн өглөөний ээлжид ажиллах маш дуртай байсан. Ажилдаа ирээд би хамгийн түрүүнд нэг том саванд 300 өндөг хагалж хийдэг байсан юм” гэжээ.


Эх сурвалж: NY Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35