Тайванийн арми түүхэндээ анх удаа Хятадын нисгэгчгүй онгоц руу сэрэмжлүүлэх гал нээжээ
2022, 8 сарын 31. 2:174

Тайванийн арми түүхэндээ анх удаа нутаг дэвсгэрт нь нэвтэрсэн Хятадын нисгэгчгүй онгоц руу сэрэмжлүүлэх гал нээснээ мэдэгдлээ.

Ройтерс болон Спутник агентлагийн мэдээлснээр, Тайванийн арми орон нутгийн цагаар 30-ны өдөр Жиньмэнь арлын агаарын бүс нутагт нэвтрэн орсон Хятадын нисгэгчгүй онгоц руу сэрэмжлүүлэх гал нээсэн талаар онцлон тэмдэглэв.

Тайванийн цэргийн эрх баригчдын зүгээс хэлэхдээ анхааруулах гал нээсний дараа тус нисгэгчгүй онгоц нь Хятад руу эргэн ниссэн гэжээ.

Тайванийн армийн Жиньмэнь арлын хамгаалалтын командлал 29-ний өдрийн 16 цагийн орчимд Жиньмэнь арлын дэргэдэх Сую арлын ойролцоох тэнгисийн хяналтын бүсээс иргэний нисгэгчгүй онгоц илрүүлсний дараа дохио өгсөн тул уг онгоц эх газрын Хятадын Шямэнь хот руу буцаж ниссэн талаар өмнө нь мэдэгдэж байсан юм.

Тайванийн арми нэмж хэлэхдээ, Хятадын нисгэгчгүй онгоц Сую арлаас 200 метрийн зайд ойртож ирсэн бөгөөд тухайн үед 30 метрийн өндөрт нисэж байсан гэв.

Хятадын Шямэнь хотоос ердөө 3.2 километрийн зайд орших Жиньмэнь арал нь Тайванийн аюулгүй байдлын тэргүүн эгнээнд тооцогддог ч гол арлаасаа алслагдсан тул хамгаалахад маш хэцүү байдаг аж.

Тус армийн ийнхүү анхааруулан гал нээсэн нь сүүлийн үед Тайванийн фронтын арлуудад Хятадын нисгэгчгүй онгоцнууд ойр ойрхон нэвтэрсээр байхад цэргийн эрх баригчид дорвитойхон хариу барьж чадахгүй байна гэх шүүмжлэл нэмэгдэж байгаа энэ үед болсноороо анхаарал татаад байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
5
0
3
6
7
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
Зочин
202.126.90.46
   /
2022, 8 сарын 31. 7:33

Тайваныг цэрэггүй бүс болог

66.181.160.87
   /
2022, 9 сарын 3. 10:04

Даварцан хятад вэ чи.

0 0
66.181.182.224
   /
2022, 9 сарын 1. 19:20

Хаха чи мэддэг юм уу?

2 0
..
202.9.40.191
   /
2022, 8 сарын 31. 16:18

Huts sda mini

1 0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35