Кубын талд тагнуул хийсэн Америкийн дипломатч гэм буруугаа хүлээнэ
3 сарын 1. 17:370

Кубын талд тагнуул хийсэн гэх хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын Боливи дахь Элчин сайд асан Мануэль Роча гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Өдгөө 73 настай М.Рочаг "гадаадын тагнуулаар ажилласан", "мөрдөн байцаагчдад худал мэдүүлэг өгсөн" зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгаж байгаа юм. Прокурорууд түүнийг хэдэн арван жилийн турш “Кубын тагнуулын албаны нууц төлөөлөгч”-ийн үүрэг гүйцэтгэсэн гэж буруутгаж байна.

М.Роча энэ сарын эхээр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж байсан бол пүрэв гарагт Майамид болсон шүүхийн сонсголын үеэр “шүүгдэгч өмнө нь хийсэн мэдэгдлээ өөрчлөхөөр” шийджээ. Шүүхийн тэмдэглэлд М.Роча ямар хэрэгт гэм буруутай хүлээхээр төлөвлөж байгаа талаар дурдсангүй. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сарын 12-нд болох шүүх хуралдаанд дахин ирэх ёстой.

М.Роча 2000-2002 онд Боливи дахь АНУ-ын Элчин сайдаар, 1990-ээд онд Куба дахь АНУ-ын ашиг сонирхлыг төлөөлөх газрын орлогч даргаар ажиллаж байжээ. Тэрбээр мөн 1980-аад онд Доминикан дахь АНУ-ын Элчин сайдын яам, Итали дахь АНУ-ын Консулын газарт ажиллаж байсан бөгөөд Мексик, Аргентин дахь АНУ-ын Элчин сайдын яаманд янз бүрийн албан тушаал хашиж байв.

Доминикан дахь АНУ-ын ЭСЯ-нд улс төрийн ажилтан байсан нь түүнийг Кубын талд “онцгой үүрэг” гүйцэтгэхэд нөлөөлсөн гэж прокурорууд үзэж байна. Кубын тагнуулын ажилтны дүрд хувирсан Холбооны мөрдөх товчооны нууц ажилтантай хэд хэдэн удаа уулзах үеэрээ М.Роча АНУ-ыг “дайсан” хэмээн тодорхойлж, Кубын хувьсгалч, улстөрч Фидель Кастрог магтан сайшааж байсан гэдгийг шүүхийн баримтуудад дурджээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52