Марк Закерберг Энэтхэгт хүнс хүргэлтийн компанид хөрөнгө оруулжээ
2022, 8 сарын 31. 13:210

Америкийн Meta, Энэтхэгийн Reliance Industries компаниуд хамтарч хүнс хүргэлтийн аппликейшн хөгжүүлж байна. Уг апп нь WhatsApp мессеж үйлчилгээнд суурилах бөгөөд Марк Закерберг Энэтхэг дэх харилцаагаа бэхжүүлж буй дахин нэг том жишээ боллоо.

Reliance-ийн эзэмшдэг JioMart апп нь Энэтхэгт хүнс, хувцас, ахуйн бараа хүргэлтээр худалддаг цахим дэлгүүр бөгөөд 10,000 гаруй ажилтантай том платформ юм. Facebook анх 2020 онд тус компанид 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаар тэдний хамтын ажиллагаа эхэлсэн. Reliance-ийн ТУЗ-ийн дарга, хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд 10 дугаарт жагсаж буй Мукеш Амбани “Марк бид хоёр улам олон хүн, бизнесийг онлайн ертөнцөд нэгтгэхийг зорьж байна. Бид Энэтхэгийг дэлхийд тэргүүлэгч дижитал үндэстэн болгохын төлөө хамтран ажиллах болно” хэмээн өгүүллээ.

Reliance ийнхүү хүнс хүргэлтийн салбараа тэлэхийн зэрэгцээ Энэтхэгт 5G сүлжээ нэвтрүүлэх ажилд 25 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулж байна. Энэ бүх хөгжлийг удирдаж буй 65 настай Амбани бизнесийн эзэнт гүрнээ хүүхдүүддээ аажим шилжүүлж байна. Тэрбээр ууган хүү, өдгөө 30 настай Акашдаа 5G сүлжээний үүрэн холбооны компанийнхаа удирдлагыг зургаадугаар сард залгамжлуулсан билээ.


Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01