Афганистан дахь Оросын элчин сайдын яамны гадаа дэлбэрэлт болжээ
2022, 9 сарын 5. 18:160

Даваа гарагт Арабын Аль Арабия сувгаас мэдээлснээр, Афганистан улсын нийслэл Кабул дахь ОХУ-ын элчин сайдын яамны гадаа амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлжээ. Тус сувгаас дамжуулснаар амиа золиослогч этгээд элчин сайдын яамны гадаа хашаанд дөхөж очиход радикол талибууд гал нээсэн байна.

Дэлбэрэлтийн улмаас элчин сайдын яаманд ажиллаж байсан 2 ажилтан амиа алдсан бол 11 хүн гэмтэл авсан юм.

Цагдаагийн байгууллагын зүгээс хоёр хүн амиа алдсан болохыг баталсан ч хохирогчдын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. Харин амиа золиослогчийн хувьд хашаанд дөхөж ирэхэд хамгаалагчид гал нээснээр амиа алджээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр дэлбэрэлт Кабул хотод өглөөний 10:50 минутын орчим болсон гэнэ.

Өнгөрөгч наймдугаар сард Талибаны зэвсэгт бүлэглэл Афганистан улсын засгийн эрхийг булаан авснаас хойш тус улсад цөөн хэдхэн орон элчин сайдын яамаа хэвээр үлдээсэн юм. Тэдгээрийн нэг нь ОХУ хэдий ч тэдний зүгээс Талибаны засаглалыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй билээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35