Өргөн хэрэглээний зарим эмийн найрлагад хавдар үүсгэгч шинэ бодис үүсэж буйг олж мэджээ
2022, 9 сарын 6. 18:321

Эмийн найрлагад зүй бус бодис орсон байвал илрүүлэхэд ерөнхийдөө хэцүү биш. Бохир орчин, хайнга байдлаас үүдэн металлын үйрмэг, микро организм эм рүү орж болно. Гэвч өдгөө олж илрүүлэхэд бэрхшээлтэй, ялган авахад бүр ч хэцүү нэг төрлийн бодис дэлхийд тэргүүлж буй эмийн компаниудын бүтээгдэхүүнээс илэрч байна. Тэрхүү бодисыг нитрозамин гэнэ.

Эрдэмтэнд нитрозамин гэх бодис хорт хавдар үүсгэдэг болохыг 65 жилийн өмнө баталсан. Гэвч эм үйлдвэрлэх явцад химийн урвалаар үүсэж буйг саяхан буюу 2018 онд Швейцарын эм үйлдвэрлэгч Novartis AG олж илрүүлжээ. Улмаар 2020 онд Америк улс эмийн бүх бүтээгдэхүүндээ тус бодис агуулагдаж байгаа эсэхийг шинжлэх шийдвэр гаргасан юм. Амьтанд хийсэн туршилтаар тус бодис уушги, ходоодны хорт хавдар, бөөрний дутагдал үүсгэдэг болохыг тогтоосон.

Нитрозамин эмийн бус зарим бүтээгдэхүүний найрлагад багтдаг. Тухайлбал, хиам зэрэг боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад нитрит махтай урвалд орсноор шинээр үүсдэг. Мөн тамхи, пестицидээр бохирлогдсон хүнсний ногоонд байх боломжтой. Харин эм үйлдвэрлэх явцад химийн урвалаар дам үүсэж болохыг олж мэдээд удаагүй байгаа төдийгүй илрүүлэхэд маш хэцүү, урьдчилсан сэргийлэхэд бүх ч хүнд ажээ.

Өдгөө эмийн бүтээгдэхүүнийг шинжлэхийн хэрээр нитрозамин агуулсан эмийн жагсаалт уртассаар байна. Тухайлбал, Zantac нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Францын Sanofi, Английн GSK зэрэг компаниудыг шүүхэд шилжүүлбэл 45 тэрбум ам.долларын зарга үүснэ хэмээн Morgan Stanley тооцоолсон юм. Мөн Merck & Co эмийн үйлдвэрийн чихрийн шижингийн эсрэг Januvia эмэнд нитрозамин илрээд байна. Гэвч Америкийн Хүнс, эмийн бүтээгдэхүүний хяналтын ерөнхий газар тус эмийн худалдааг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Учир нь эм тасалдсаны улмаас өвчтөнүүдэд үүсэж болох эрсдэл нь тус бодисын сөрөг нөлөөнөөс үүсэх эрсдэлээс илүү өндөр гэж үзжээ. Тэрчлэн, Pfizer-ийн тамхинаас гарах эм Chantix болон Novartis компанийн цусны даралтын эм, булчин суллах эм, Merck-ийн чихрийн шижингийн эмэнд тус тус илрээд байна. Жагсаалт үргэлжилсээр.

Одоогийн байдлаар Zantac эмийг үйлдвэрлэгчдийн эсрэг шүүх хурал ирэх оны хоёрдугаар сард Калифорнид эхлэхээр товложээ. Харин бусад эм үйлдвэрлэгчдийн эсрэг зарга 2023 оны сүүлчээр үргэлжилнэ. Уг бодисоор бохирдсон эмийн бүтээгдэхүүний нэр төрөл цаашид нэмэгдсээр байвал шүүх ажиллагаа бүр олон жил үргэлжлэх нь тодорхой юм.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47