“БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн, яармаг зохион байгуулагдана
2022, 9 сарын 7. 11:250

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ой "Барилгачдын баяр" болон “Барилга МН” - ийн 15 жилийн ойн хүрээнд “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн, яармаг "Тогтвортой хөгжилд хамтдаа" уриан дор 9 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд “Мишээл экспо төв”-д зохион байгуулагдана.

Намрын эхэн сард буюу орон сууцны борлуулалт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц, амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй ААНБ-ууд оролцож, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулдаг билээ.

Үзэсгэлэнгийн үеэр ипотек, компанийн болон хувь лизингд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус, шинэ орон сууцны шилдэг төслүүдээс гадна амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж, шилдэг реалторуудаас зөвлөгөө аван үр хойчдоо өвлөгдөх үнэт хөрөнгөө сонгох боломжтой юм.

Үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирсэн иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор салбарын мэргэжилтнүүдийг урин тодорхой сэдвийн хүрээн дэх илтгэлүүдийг үнэ төлбөргүйгээр үзэсгэлэнгийн тайзнаас цагийн хуваарийн дагуу хүргэдэг бөгөөд энэ удаад 9-р сарын 9, 10-ны өдрүүдэд дараах илтгэлүүд тавигдана.

9-р сарын 9-ны 14:00 цагт

  • "Барилгын хөгжлийн төв" Ашиглалтад орсон орон сууцны талаарх мэдээлэл
  • "Төрийн орон сууцны корпораци" Түрээслээд өмчлөх орон сууцны талаарх мэдээлэл
  • Үл хөдлөх хөрөнгийн зах зээл

9-р сарын 10-нд 11:00 цагт

  • Амины орон сууцны дулаалга хэрхэн хийх вэ?
  • Барилгын материалын сонголт хэрхэн хийх вэ?
  • Барилгын хөрөнгө оруулалт
  • Дотор агаарын чанар
  • Инженер, геологийн судалгаа - газар сонгоход анхаарах зүйл
  • Амины орон сууцны агааржуулалтын систем
  • Амины орон сууцны халаалт, халуун усны шийдэл

Үзэсгэлэнг үзэгч, худалдан авагчдад олгодог бас нэгэн боломж бол худалдан авалтын хямдрал, урамшуулал байдаг. Оролцогч байгууллагуудын зүгээс орон сууц, хаусны төслүүд, барилгын материал, тавилгын худалдаандаа тодорхой хувийн урамшууллыг зарладаг уламжлалтай.

Энэ удаагийн үзэсгэлэнд урамшуулал зарласан компаниудын мэдээллийг танилцуулж байна.

Компани Урамшуулал
UB GROUP Сөүл гарден төсөл үндсэн үнээс 27%-ийн хямдралтай бөгөөд үзэсгэлэн, яармагийн үеэр урьдчилгаа 20%-ийг төлөөд гэрээ байгуулах боломжтой.
Мөн урьдчилсан захиалга авч буй дараах төслүүдэд захиалгаа өгөн урьдчилсан захиалгын өгөөж болох 30-40 хувийн урамшууллыг эдлэх боломжтой. Үүнд,
Sky land төсөл,
Sky park төсөл,
Casa bianco төсөл,
Vision төсөл
Central park төсөл
Экспресс солюшн ХХК Бүтээгдэхүүнүүддээ 3-25% урамшуулалтай
Цамхаг индастри ХХК Бүргэд хаалганд үзэсгэлэнгийн үеэр захиалга өгвөл 10% хямдралтай
Улаанбаатар пропертиз ХХК
“River castle”
5% хямдрал урамшуулалтай
Рояал хаус констракшн ХХК

“Koyo town”
Урьдчилгаа төлбөрөөс хамаарсан хөнгөлөлтүүд:
30-50% төлөлтөд мкв тутмаас 50,000₮,
51-80% төлөлтөд 150,000₮,
81-100% төлөлтөд 300,000₮ урамшуулалтай
UA property
“Gumuda garden”
Төлбөрийн нөхцөлөөс хамаарч 20% хүртэл хямдралтай
Ред линкс ХХК Бүх төрлийн усны насос, цахилгаан дизель пуужин, гар болон цахилгаан багаж гэх мэт бүх бүтээгдэхүүнүүддээ 10% хямдрал үзүүлнэ.
Барилгачин групп “Барилгачин худалдааны төв”-д талбай худалдан авахад 5-10% хүртэл хөнгөлөлттэй.
Хан төгөл пропертиз ХХК “Green garden residence” 100% бэлэн төлөлтөд өртөг үнээр авах боломж
Улз буян пропертис ХХК “VIP residence” Урьдчилгаа дүнгээс хамаарч 8%-аар хөнгөлнө
Tumen Resources LLC
(city app)
100.000₮-ний таван азтан тодруулна
Мөнх Тэнгэр Хөх Тэнгис ХХК
Aqua garden
Төлбөрийн нөхцөл 20% , 30% байх бөгөөд урьдчилгаа төлбөрөөс хамаарч урамшуулалтай. Хэрэв урьдчилгаа төлбөр 50%-ийг төлбөл м2 тутам 70,000₮-өөр хямдарна. 70%-ийг төлбөл м2 тутам 200,000₮-р хямдрах боломжтой.
Андын зам констракшн ХХК
“Дээдсийн өргөө хотхон”
Төлбөрийн нөхцөлөөс хамаарч 20% хүртэл урамшуулалтай
Анун ХХК Тавилга захиалгадаа 10% хөнгөлөлттэй
Ant online mall Apple болон Samsung брэндийн бүх төрлийн гар утас болон дагалдах хэрэгслийг газар дээр нь хөнгөлөлттэй үнээр, урьдчилгаагүй, 100% лизинг буюу хамгийн хялбар нөхцөлөөр худалдаалах үйлчилгээг санал болгож байна.
Өү Энд Би Эн ХХК
“Gem castle”
Орон сууцандаа 1 мкв үнэ-6.500.000- 5.500.000 болон хямдарна
Монгол угсаа констракшн ХХК
“Хүслийн төгөл” хотхон
Бэлэн төлөлтөд 5-10%-ийн хямдралтай
Бүтээлч трейд ХХК
“Creative apartment”
Урьдчилгаа 30%-иас дээш төлөлт хийвэл 2,800,000-2,600,000₮ болж хямдарна
Кореа топ стандарт ХХК Бүх бүтээгдэхүүндээ 5% хүртэлх хямдрал олгоно
Тост өргөө ХХК
“Наран өргөө хотхон”
Урьдчилгаа төлбөрийн нөхцөлөөс хамааран мвк тутамд 20,000-50,000 урамшуулал зарлагдана
Смарт ланд Монгол ХХК Бэлэн төлөлтөд 1мкв 3,200,000-аас 2,800,000 болж 12,5% -аар хямдарна
Нэкст Зион ХХК Үзэсгэлэнгийн үеэр макет захиалбал 20% урамшуулал олгоно.
Авес гранд ХХК 100 хувь төлөлттэй захиалагчдад гал тогооны тавилга үнэгүй хийлгүүлэх ваучер бэлэглэнэ
Ханх цэнгэл ХХК
“Богд вилла”
100%-ийн төлөлтөд нийт үнийн дүнгээс 10% хөнгөлнө
Евро азиа констракшн ХХК
Belkh garden single house
Худалдан авалтад камен зуух хэрэглэнэ
Нартын голомт ХХК Халаалт, сангийн бүх материалдаа 5% хямдрал үзүүлнэ

Тиймээс та үзэсгэлэнд хүрэлцэн ирж урамшуулалтай, хөнгөлөлттэй, бэлэгтэй худалдан авалтыг хийх боломжтой юм.

Мөн үзэсгэлэн, яармаг давхар barilgaexpo.mn дээр цахим хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд оролцогч байгууллагуудын цахим талбай руу зочилсноор үзэсгэлэнд танилцуулагдаж байгаа материал, техник технологи, шинэ орон сууц болон амины орон сууцны төслүүдтэй танилцах боломжтой.

Ерөнхий зохион байгуулагч: БАРИЛГА МН

Хамтран зохион байгуулагч: БХБЯ, БХТ, ТОСК, МБҮА

Ерөнхий ивээн тэтгэгч: "УЛААНБААТАР ГРУПП" ХХК

Ивээн тэтгэгч: "МОНКОН КОНСТРАКШН" ХХК, NCD ГРУПП

Дэлгэрэнгүй мэдээллийг 77113333-1, 9990-7814 утаснаас лавлана уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35