Мао Нинг: Энх тайвнаар эргэн нэгдэхийн төлөө бид чадах бүхнээ хийхэд бэлэн байна
2022, 9 сарын 20. 15:520

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Хятадын талаас Тайвань руу дайрваас АНУ Тайванийг хамгаалах болно хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл түүний мэдэгдлийн хариу болгож БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинг мэдэгдэл хийжээ.

Мао Нингийн хэлснээр, “Хятад үндэстнийг хагалан бутаргах гэсэн аливаа үйл ажиллагааны эсрэг шаардлагатай арга хэмжээг авах эрх БНХАУ-д бий. Бидний зүгээс энх тайвнаар эргэн нэгдэхийн төлөө чадах бүхнээ хийхэд бэлэн байгаа ч салан тусгаарлах зорилготой аливаа үйл ажиллагааг тэвчихгүй.

Дэлхийд зөвхөн нэг л Хятад улс бий. Тайвань бол Хятадын нэг хэсэг. БНХАУ-ын засгийн газар бол Хятадын цор ганц, хууль ёсны засаг төр” гэсэн байна.

Тийнхүү мэдэгдлийн хүрээнд тэрээр АНУ-ыг Тайваньтай холбогдолтой асуудалд зөвөөр, болгоомжтой хандаж, Тайванийн салан тусгаарлагч хүчинд буруу ойлголт төрүүлэхгүй байхыг хүсжээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35