Батарейны гол түүхий эд болох цэвэршүүлсэн литийн үнэ жилийн өмнөхтэй харьцуулахад 4 дахин өсжээ
2022, 9 сарын 22. 8:240

Цахилгаан автомашины борлуулалт нэмэгдэхийн хэрээр батарейнд ашигладаг цэвэршүүлсэн литийн үнэ ч тэнгэрт хадах болжээ.

Wall Street Journal сонины оррн нутгийн цагаар 21-ний өдөр ашигт малтмалын үнийн мэдээллийн BMI компаниас иш татан мэдээлснээр, литийн давсаар цэвэршүүлсэн литийн карбонатыг Хятадад нэг тонныг нь 71 мянган ам.доллароор худалдаалж байгаа талаар онцолжээ. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлт юм.

Ашигт малтмалын төлөвт буй литийг батарейны түүхий эд болгон ашиглахын тулд литийн карбонат болон литийн гидроксид болгон цэвэршүүлэх ёстой. Хятад бол цэвэршүүлсэн литийн хамгийн том үйлдвэрлэгч билээ.

Тус сонины мэдээлснээр дэлхийн цахилгаан автомашины хамгийн том зах зээл болох Хятадад борлуулалт өсөхийн хэрээр батарейны гол түүхий эд литийн төлөөх автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ширүүсчээ.

Хятадад шинэ төрлийн коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон хотуудад тавиад байсан хатуу хөл хориог өнгөрөгч 6-р сард цуцалснаас хойш цахилгаан автомашины борлуулалт эрчимтэй нэмэгдсэн байна.

Хятадын автомашины салбар энэ онд 6 сая цахилгаан автомашин борлуулах тооцоо гаргасан нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их хэмжээ юм.

ED&F хөрөнгө оруулалтын фирмийн ашигт малтмалын зөвлөх Эдвард Майер "Хятадын цахилгаан автомашины зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан литийн үнэ өөрчлөгддөг. Одоогоор тус улсад цахилгаан автомашины зах зээл эрчимтэй хөгжиж байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Зөвхөн цахилгаан автомашины эрэлтээс гадна өөр хүчин зүйлс литийн үнийг ийнхүү хөөрөгдөхөд нөлөөлсөн гэдгийг мөн дурдах хэрэгтэй юм.

Тодруулбал энэ зун Хятадын төвийн бүс нутгуудаар цаг агаар хэт халсны улмаас цахилгаан, эрчим хүчний хомсдол нүүрлэснээр литийн карбонат боловсруулах үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрч нийт үйлдвэрлэлийн хэмжээ буурах шалтгаан болжээ.

Литийн үнийг тогтворжуулах нь зөвхөн Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарын ажил биш юм. Дэлхий даяар үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй ба тэр дундаа АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид литийн нөөцийг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн хичээж байгаа билээ.

Тухайлбал АНУ-ын Конгрессоос саяхан баталсан “Инфляцийг бууруулах тухай хууль”-д (IRA) зааснаар цахилгаан автомашины батарейны түүхий эд болон эд ангиудын дийлэнх нь Хятадад үйлдвэрлэгдсэн байвал татаас олгохгүй байхаар тусгасан билээ.

Энэ шалтгааны улмаас АНУ-ын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид лити боловсруулах үйлдвэрүүдийг өргөжүүлэхийг уриалах болжээ.

Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрөгч 7-р сард лити цэвэршүүлэх салбарыг "мөнгө хэвлэдэг үйлдвэр"-тэй адилтгаж “лити цэвэршүүлэх бизнест хүчээ сорьцгоох хэрэгтэй” хэмээн компаниудыг уриалж байсан юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44
Менежментийн хямралтай тулгараад удаж буй Toshiba компани 4000 ажилтнаа цомхотгохоор болжээ
02024-5-20 8:19
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51