Менежментийн хямралтай тулгараад удаж буй Toshiba компани 4000 ажилтнаа цомхотгохоор болжээ
5 сарын 20. 8:190

Удаан хугацааны турш менежментийн асуудалтай тулгараад буй Японы Toshiba компани 4000 ажилтнаа цомхотгох шийдвэр гаргажээ.

Asahi Shimbun болон Nihon Keizai Shimbun (Nikkei) cонинуудын мэдээлснээр, Toshiba компани 16-ны өдөр Япон дахь 4000 хүртэлх тооны ажилтнаа цомхотгохоор болсон талаар онцлов.

Энэхүү шийдвэрийн хүрээнд 50 ба түүнээс дээш насны оффисын гүйцэтгэх албан тушаалын болон санхүүгийн албаныхныг ихэвчлэн цомхотгох аж.

Тус компани нь 67.000 орчим ажилтантай ба нийт ажилтнуудын 6 орчим хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжих тооцоотой байгаа юм.

Тоshiba компанийн ерөнхийлөгч Таро Шимада мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр "Энэ бол маш хэцүү шийдвэр байлаа. Гэвч компанийн маань дараагийн 100 жилийн оршин тогтнолд уг шийдвэр хамгийн чухал нөлөөг үзүүлэх болно” хэмээн цохон тэмдэглэв.

Аsahi Shimbun “Toshiba компани дахин өсөлттэй ажиллахын тулд ажилтнуудаа цомхотгох замаар зардлынхаа бүтцийг эргэн харж буй нь энэ бололтой” хэмээн дүгнэсэн байна.

Тэрчлэн Kyodo News агентлаг "Нүүрстөрөгчгүйжүүлэх, квант технологи зэрэг өсөлтийн салбарт хүний нөөцийг хуваарилахын зэрэгцээ илүүдэл ажиллах хүчийг бууруулахаар төлөвлөж байна” гэж мэдэгдэв.

Нэмж дурдахад Toshiba 2026 оны гуравдугаар сараас өмнө Токио дахь төв байраа Токиогийн өмнөд хэсэгт орших Канагава мужийн Кавасаки хотод нүүлгэхээр шийджээ. Кавасаки хотод охин компаниас гадна судалгаа, хөгжлийн төв байрладаг аж.

Компанийн зүгээс мөн өдөр 2023 оны санхүүгийн жилд (2023 оны 4-р сараас 2024 оны 3-р сар хүртэл) цэвэр алдагдал 74.8 тэрбум иенд хүрсэн хэмээн онцлов. Борлуулалтын хэмжээ 3.285 их наяд иенд хүрснээр өмнөх онтой харьцуулахад 2 хувиар буурчээ.

Toshiba нь нэгэн үе Япон улсын нэрийн хуудас болохуйц томоохон компаниудын нэг байсан боловч 2015 онд нягтлан бодох бүртгэлтэй холбоотой залилангийн асуудал, 2017 онд АНУ-ын атомын цахилгаан станцын охин компани болох Westinghouse-аас их хэмжээний алдагдал хүлээсний улмаас хямралд орж, Японы хөрөнгө оруулалтын сан болох Japan Industrial Partners (JIP) өнгөрсөн жил хувьцааны тендерийн саналаар худалдаж авсан билээ.

Улмаар JIP нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус компанийг хөрөнгийн зах зээлийн бүртгэлээс хассан бөгөөд компанийн үнэ цэнийг нэмэгдүүлж, дахин бүртгүүлэхийн тулд бизнесийн өөрчлөн байгуулалтыг эрэлхийлж байгаа энэ аж.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18