Энэтхэгийн Reliance Jio компани хямд үнэтэй зөөврийн компьютер нийлүүлэх гэж байна
2022, 10 сарын 3. 9:560

Дэлхийн хамгийн чинээлэг 10 эрхмийн нэг, Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбанигийн үүсгэн байгуулсан Reliance компани Qualcomm, Microsoft компаниудтай хамтарч JioBook хэмээх зөөврийн компьютер бүтээлээ. Улмаар өндөр үнэд мэдрэг ханддаг Энэтхэгийн зах зээлд маш хямд үнээр худалдаанд гаргасан JioPhone гар утасныхаа амжилтыг давтах гэж байна.

JioBook зөөврийн компьютер нь 184 ам.долларын үнэтэй бөгөөд 4G сим карт дэмждэг, JioOS хэмээх өөрийн үйлдлийн системтэй боловч Windows-ийн зарим хэрэгслийг багтаасан, Arm Ltd компанийн компьютер чипээр ажилладаг бүтээгдэхүүн юм. Үүнийг аравдугаар сараас эхлэн сургууль, төрийн алба зэрэг харилцагч байгууллагуудад нийлүүлэх бөгөөд ирэх гурван сарын дотор олон нийтэд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна. Удахгүй 5G дэмждэг хувилбар гаргана. JioBook-ийн гэрээт үйлдвэрлэгч Flex компани 2023 оны гуравдугаар сард олон зуун мянган ширхэг зөөврийн компьютер үйлдвэрлэх бэлтгэл хангаж байна гэж мэдээллээ. JioBook ийнхүү хямд үнээр худалдаанд гарснаар Энэтхэгийн зөөврийн компьютерын боломжит зах зээлийг 15 хувиар тэлнэ гэж тооцжээ.

Энэтхэг өнгөрсөн онд 14.8 сая ширхэг компьютер импортолсон бөгөөд HP, Dell, Lenovo брэндүүд одоогоор зах зээлд давамгайлж байна. Jio бол 420 сая гаруй хэрэглэгчтэй, Энэтхэгийн хамгийн том харилцаа холбооны оператор компани юм. Тус компани 2016 онд хямд үнэтэй 4G дата үйлчилгээ, үнэ төлбөргүй дуут шуудангийн үйлчилгээ нэвтрүүлж 2020 онд маш хямд буюу 81 ам.долларын 4G ухаалаг гар утас борлуулснаар гар утасны зах зээлд танигдсан билээ.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01