Дэлхийн үйлдвэрлэлийн гарц буурч эдийн засгийн эргэлт удааширсан PMI судалгааны дүн гарлаа
2022, 10 сарын 4. 13:190

Дэлхийн олон улс мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэн эдийн засгаа хумьж буйгаас үйлдвэрлэлийн гарц багасжээ. Улмаар дэлхийн эрэлт огцом буурах магадлал өсөв.

S&P Global судалгааны байгууллагын улсын аж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дүгнэдэг сар тутмын PMI индекс өмнөх сард дахин сөрөг үр дүн үзүүллээ. PMI индекс наймдугаар сард 49.6 байсан бол есдүгээр сард 48.4 хувь болж буурав. Тус индекс 50-аас доошлох тусам эдийн засаг агшиж буйг харин 50-аас дээш өсөхийн хэрээр эдийн засаг өсөж буйг илэрхийлдэг юм.

Дээрх тоон мэдээллийг задалж үзвэл Евро бүсийн үйлдвэрлэл есдүгээр сард дахин буурч, амьжиргааны өртгийн хямрал нэмэгдсэн болохыг харж болно. Германд үйлдвэрлэл гурав дахь сардаа дараалан буурсан бол Францын үйлдвэрлэл өнгөрсөн 2020 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр хурдаар буурчээ. Харин Италийн үйлдвэрлэл өмнөх сартай харьцуулах буурах хурд удааширсан байна. Тайвань, Малайзад аж үйлдвэрлэлийн гарц багассан. Харин Япон, Энэтхэг, Вьетнамд үйлдвэрлэлийн гарц тооцоолсноос бага хурдаар өсөж байна. Үүнд түүхий эдийн ханш нэмэгдсэн нь голчлон нөлөөлжээ. Хятадын есдүгээр сарын PMI индекс нь 50.1 болж өмнөх сараас 0.7 нэгжээр өссөн боловч аж үйлдвэр, үйлчилгээний үйл ажиллагаа удаан, эдийн засаг нь идэвхгүй хэвээр байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35