Япон: Инфляцын түвшин өнгөрөгч тавдугаар сард 3.2 хувьд хүрчээ
2023, 6 сарын 23. 19:200

Өнгөрөгч тавдугаар сард Японы хэрэглээний үнийн индекс буюу инфляцын түвшин (шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг оруулаагүй) өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар өссөнийг тус улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яам 23-ны өдөр мэдэгдэв.

Nihon Keizai Shimbun (Nikkei) сонины мэдээлснээр энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын хэрэглээний үнийн инфляцын түвшнээс 0.2 пунктээр буурсан хэрэг боловч ерөнхийдөө өндөр түвшинд хэвээр байгаа юм.

Kyodo News агентлагийн онцолж буйгаар “Засгийн газраас татаас олгон цахилгаан, хийн үнийг хязгаарлах арга хэмжээ авсны ачаар эрчим хүчний үнэ 8.2 хувиар буурч, улмаар цахилгааны төлбөр 17.1 хувиар мэдэгдэхүйц буураад байгаа ч хүнсний бүтээгдэхүүн, байр орон сууц зэрэг бусад олон төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэний улмаас инфляц өссөн" хэмээн онцолжээ.

Тодруулбал өнгөрсөн сард хүнсний бүтээгдэхүүн болон орон сууцны үнэ тус бүр 9.2 хувиар өссөн байна.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш эрчим хүчний үнийн өсөлт, иенийн ханшийн уналтаас үүдэн Японы хэрэглээний үнэ тогтмол өссөөр байгаа билээ.

Хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны есдүгээр сард гурван хувьд хүрч, энэ оны нэгдүгээр сард 4.2 хувь болж өссөн юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03