Даваа гараг Газрын тос Экспортлогч Орнуудын Байгууллагаас мэдэгдсэнээр ойрын 20 жилийн хугацаанд дэлхийн газрын тосны эрэлт 23 хувиар өсөж, өдөрт 110 сая баррельд хүрнэ гэжээ.
Энэ талаар тус байгууллагын ерөнхий нарийн бичиг Хайтам Аль Гайс Куала Лампур хотноо зохион байгуулагдаж буй Азийн Эрчим хүчний чуулга уулзалтын үеэр өгүүлсэн байна. Түүний хэлснээр, “Ойрын ирээдүйд газрын тосыг орлуулах зүйл үгүй. Бидний зүгээс 2045 он гэхэд дэлхийн газрын тосны эрэлт өдөрт 110 сая баррель болж өснө гэж үзэж байгаа. Улмаар 2045 он гэхэд газрын тос эрчим хүчний 29 хувийг бүрдүүлнэ” гэсэн юм.
Гэвч тэдний энэ тооцоолол ОПЕК+ийн өдөрт олборлох газрын тосоо бууруулах төлөвлөгөөтэй зөрчилдөж байгаа билээ. Тодруулбал, ОПЕК+ 2023 оноос 2028 оны хооронд олборлолтоо 2.4 сая баррелиас 400,000 баррель болгож бууруулахаар төлөвлөсөн юм.
Эх сурвалж: CNBC