General Motors компанийн 3-р улирлын борлуулалт 24 хувиар өсжээ
2022, 10 сарын 5. 0:100

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч General Motors (GM) компанийн борлуулалт гуравдугаар улиралд 24 хувиар өссөн байна. Ийнхүү борлуулалт өссөн явдлыг дэлхий дахинаа хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн хямрал багасч буйтай холбон тайлбарлаж байгаа аж. Гэвч сүүлийн үед дэлхийн эдийн засаг удааширч буй нь автомашины эрэлтийг бууруулж болзошгүй гэх таамаг мөн гарах болов.

Тус компани орон нутгийн цагаар 3-ны өдөр энэ гуравдугаар улиралд АНУ-ын зах зээлд 555,580 ширхэг автомашин борлуулж, өнгөрсөн оны мөн үеэс (447,000 ширхэг) 24 хувиар өсөлттэй гарсан болохыг онцлон тэмдэглэжээ. Энэ нь Уолл Стритийн тооцоолж байсан 21.6 хувиас ч давсан үзүүлэлт болов. Компанийн зүгээс “Өнгөрсөн жил дэлхийн автомашин үйлдвэрлэгчдэд нөлөөлж асан хагас дамжуулагчийн нийлүүлэлт жигдрэх явцтай байгаа” хэмээн тайлбарлажээ.

GM өнгөрсөн жил Тоyota компанид алдаад байсан АНУ-ын зах зээл дэх тэргүүлэгчийн байр сууриа өнгөрөгч хоёрдугаар улиралд эргүүлэн авч хойш хоёр улирал дараалан хадгаллаа. Гуравдугаар улиралд Toyota компани 526,017 ширхэн автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар буурсан үзүүлэлт аж. Тус компани нь өнгөрсөн жил 1931 оноос хойш борлуулалтаараа дотооддоо үргэлж тэргүүлж ирсэн GM компанийг анх удаа ардаа орхиж чадсан ч энэ тэргүүллээ энэ оны нэгдүгээр улирал хүртэл л хадгалж чадсан ба үүнээс хойш эргэн хоёрдугаар байр руу бхарчээ.

Цахилгаан автомашины борлуулалт ч эрчимтэй нэмэгдсэн байна. Гуравдугаар улиралд GM-ийн цахилгаан автомашины борлуулалт 14,709 ширхэг болсон нь улирлын хамгийн өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн тус компани нь жилийн цахилгаан автомашины үйлдвэрлэлээ энэ онд 44,000, ирэх онд 70,000 болгохоор төлөвлөж байгаа аж.

Гэвч цаашид борлуулалт төсөөлж байсан шиг өснө гэдэгт итгэл төгс байж болохгүй юм. Учир нь дэлхийн эдийн засгийн хямралын улмаас автомашины борлуулалт буурах магадлал нэмэгдсээр байгаа аж. Автомашины худалдан авалтын мэдээллийн компани болох Тruca-ын шинжээч Жек Крелл “Зээлийн хүүгийн өсөлт зэрэг эдийн засгийн нөхцөл байдал нь автомашины эрэлтийг бууруулж, улмаар харьцангуй хямд үнээр зарахад хүргэж болзошгүй” гэж таамаглажээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21