Илон Маск анх тохиролцсон нөхцөлөөр Twitter Inc-ийг худалдаж авах санал тавилаа
2022, 10 сарын 5. 8:440

Илон Маск гэнэт буулт хийж Twitter-ийг анх тохиролцсон үнэ болох нэгж хувьцааг 54.20 ам.доллароор худалдан авах санал тавилаа.

Улмаар нийт 44 тэрбум ам.долларын худалдан авах гэрээг хүчингүй болгохын тулд олон сар үргэлжилсэн шүүх хурал дуусаж магадгүй боллоо. Тэрбээр Twitter-ийн хуульчдад компанийг нь худалдан авах саналаа хоёр өгүүлбэрт багтаан Даваа гарагт илгээсэн байна. Twitter захидлыг хүлээн авснаа баталгаажуулан санал болгосон ханшаар Маскд худалдах бодолтой байна гэв.

Талууд дахин маргаан үүсгээгүй тохиолдолд аравдугаар сарын 17-нд эхлэхээр товлогдсон таван өдрийн шүүх хурал цуцлагдах бөгөөд худалдан авалтын гэрээ хэдхэн өдрийн дотор эцэслэх боломжтой юм. Гэвч Илон Маскийг урьдчилан таамаглах боломжгүй билээ.

Twitter-ийг худалдан авснаар Илон Маскийн үүсгэн байгуулах гэж буй X.com мэдээллийн хэрэгсэл, X хэмээх аппликейшны хөгжлийг хурдасгана гэж үзэж байна.

Эх сурвалж: Wall Street Journal

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47