АНУ-ын улаан буудайн экспорт сүүлийн 50 жилд байгаагүйгээр буурах төлөвтэй байна
2022, 10 сарын 14. 8:220

Энэ жил дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаагийн хажуугаар хүнсний томоохон үйлдвэрлэгч АНУ-ын улаан буудайн экспорт хүртэл сүүлийн 50 жилд байгаагүй доод түвшинд хүрэх төлөвтэй байгаа нь дэлхийн хүнсний хомсдол улам даамжрах вий гэсэн болгоомжлолыг үүсгээд байна.

Bloomberg News сувгийн орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны зүгээс сар бүр гаргадаг эрэлт нийлүүлэлтийн тайланд дурдахдаа энэ онд АНУ-ын улаан буудайн экспорт 775 сая бушельд (ойролцоогоор 21 сая тонн) хүрнэ гэж таамаглажээ.

Энэ нь өнгөрсөн оныхоос 50 сая бушелиэр (ойролцоогоор 1.36 сая тонн) буурсан үзүүлэлт бөгөөд 1971 оноос хойших хамгийн доод үзүүлэлт юм. Улаан буудайн нөөц төсөөлж байснаас өндөр байгаа хэдий ч 2007 оноос хойших хамгийн доод хэмжээг зааж буй юм.

Улаан буудайн экспорт буурах төлөвтэй байгаагийн гол шалтгаан нь АНУ-ын хэд хэдэн тариалангийн бүс нутгуудаар өнгөрсөн зун ган гачиг нүүрлэж, цаг уурын таагүй нөлөөнөөс улбаалан ургац хураалт буурсантай холбоотой юм.

Түүнчлэн улаан буудайн усан тээврийн гол зам болох Миссисипи голын усны түвшин ган гачгийн улмаас багассанаар экспортын агуулах руу тээвэрлэх хугацаа уртасч, зардал нэмэгдэхэд хүрсэн байна. Эдгээр шалтгаануудын улмаас АНУ-ын улаан буудайн экспортын үнэ хэт өндөр байгаа бөгөөд үүнээс хамааран экспорт ч тун удаашралтай байгаа талаар USDA мэдэгдэв.

Тус улсад улаан буудай тариалах зардал ч мөн энэ онд түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Үүний улмаас дэлхийн үр тарианы гол экспортлогчдын нэг Украин улс урьдын адилаар үр тариа экспортлох боломжгүй байгаа хэдий ч АНУ-ын үр тариан экспорт энэ асуудлыг нөхөж чадна гэсэн дэлхийн зах зээлийн хүлээлт замхарахад хүрээд байгаа юм.

Хүнсний салбарын өөр нэгэн томоохон экспортлогч Канадад улаан буудай тээвэрлэх ачааны галт тэрэг хомс байгаагийн улмаас улаан буудай экспортлоход хүндрэл тулгараад байна.

Өнгөрөгч 2-р сард Оросууд Украинд цөмрөн орсноос хойш дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд цэгтээ хүрээд байгаа билээ. Тэр дундаа улаан буудайн нийлүүлэлт зах зээлийн анхаарлыг ихээр татаж байна.

Тэрчлэн эрдэнэ шиш, шар буурцаг, будаа, улаан буудайн экспортын хэтийн төлөв бүрхэг хэвээр байна гэж тайланд нэмж дурджээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35