Ши Жиньпинийг 3 дахь удаагаа улиран сонгогдох эсэхийг шийдэх Хятадын Коммунист намын их хурал өнөөдөр нээлтээ хийнэ
2022, 10 сарын 16. 1:370

БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг гурван дахь удаагаа улиран сонгогдох эсэхийг шийдэх Хятадын Коммунист намын ХХ их хурал хэдхэн цагийн дараа Бээжин хотын Ардын их хурлын ордонд нээлтээ хийнэ.

Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2017 онд болж өнгөрсөн намын XIX их хурлаас хойших намын ололт амжилт, цаашдын бодлого төлөвлөгөөний талаарх тайланг улс орон даяар бүс нутаг, салбар бүрээс сонгогдсон намын их хурлын 2200 төлөөлөгчийн өмнө тайлагнах учиртай.

Намын их хурлаар төлөөлөгчид ирэх таван жилд БНХАУ-ыг улсыг удирдах 200 орчим шинэ Төв хорооны гишүүд болон Сахилгын төв хяналтын газрын гишүүдийг сонгох юм.

Ирэх долоо хоногийн сүүлчээр хуралдах намын их хурлын хаалтын өдөр Төв хорооны шинэ гишүүдийн нэрс бүрэн бүрэлдхүүнээрээ тодрох үед Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрхийн хугацаа нь албан ёсоор хэрэгжиж эхлэх төлөвтэй байгаа юм.

Хэрэв Ши дарга энэ удаагийн намын их хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон тохиолдолд 1978 онд өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжиж эхэлснээс хойш гурав дахь удаагаа улиран сонгогдсон Хятадын анхны дээд удирдагч болно.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47