Герман-Монголын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ахиулна
2 сарын 7. 20:021

Герман, Монгол улсууд бодлогын хэд хэдэн чиглэлээр, тэр дундаа уул уурхайн салбарт илүү нягт хамтран ажиллахын тулд харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ахиулна.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад айлчлах үеэрээ байгалийн баялгийн арвин нөөцтэй тус улстай холбогдох гэрээг лхагва гарагт байгуулах ажээ.

Үүний зэрэгцээ Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр сонгогдох гэсэн Германы хүсэл эрмэлзлийг дэмжинэ гэдгээ илэрхийлэхийг хүсэж байна. Герман улсын зүгээс Зүүн Азийн тус улсад шүүх, эрх зүйн орчныг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа юм.

Түүнчлэн Монголын салхи, нарны эрчим хүчний асар их нөөцийг ашиглан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь тус дөхөм үзүүлэхийг зорьж байна. Герман улс мөн чанартай боловсрол олгох, жижиг дунд компаниудыг сурталчлахад туслах сонирхолтой байна.

2011 онд буюу Канцлер Ангела Меркелийн үед Герман, Монголын хооронд түүхий эдийн гэрээ байгуулагдаж байсан юм.

2022 онд Монгол Улсын Ерөнхий сайд ХБНГУ-д айлчлах үеэр Канцлер Олаф Шольц Хятад, ОХУ-ын хооронд оршдог байгалийн баялаг арвин нөөцтэй тус улстай нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн билээ.

Гэрээнд гарын үсэг зурах албан ёсны шалтгаан бол ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй явдал юм.

Ерөнхийлөгч Ф.Штайнмайер Азид хийж буй зургаа дахь удаагийн айлчлалаараа тус улсад хүрэлцэн ирээд байгаа бөгөөд түүнийг Гадаад хэргийн сайд Тобиас Линднер дагалдан явж байна.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
zochin
202.55.188.97
   /
3 сарын 19. 8:46

Maanag Hurelsuh mahan tolgoit Oyun Erdene 2 Mongoliin hovor gazriin metalliig NATO giin ornuudad nair tavij ogood duusgalaa.teneg Mongolchuud yu bodoj suuna ve

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01