НАТО цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх зорилготой хоёр долоо хоногийн сургуулилалтаа эхлүүллээ
2022, 10 сарын 17. 22:320

Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гийн зүгээс Украины хямралыг үл харгалзан жил бүр зохион байгуулдаг цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий сургуулилалтаа орон нутгийн цагаар 17-ны өдөр эхлүүлээд байна.

НАТО-гийн мэдээлснээр, өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоногийн турш үргэлжлэн ирэх 30-ны өдөр дуусгавар болох цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх "Steadfast Noon" сургуулилалтыг Бельги улс зохион байгуулж байгаа бөгөөд тус эвслийн 14 гишүүн орон, АНУ-ын стратегийн бөмбөгдөгч В-52 зэрэг 60 орчим агаарын хүчин оролцож байгаа аж.

Сургуулилалт Бельги, Хойд тэнгис, Их Британид явагдах бөгөөд жинхэнэ сум ашиглахгүй юм.

АНУ нь одоогийн байдлаар Бельги, Герман, Итали, Нидерланд, Турк зэрэг Европын таван оронд 150 орчим агаараас бөмбөгдөх B-61 тактикийн цөмийн бөмбөгийг байрлуулаад байгаа ба онцгой байдлын үед авах арга хэмжээг шалгах үйл ажиллагааг энэ сургуулилалтын үеэр эрчимжүүлэх төлөвтэй байна.

Энэ нь барууны орнуудын цэргийн эв нэгдлийг харуулах, Украины дайнтай зэрэгцэн тойруу замаар ОХУ-д “анхааруулах мессеж” илгээх гэсэн арга байж болох юм хэмээн шинжээчид тайлбарлав. Гэсэн хэдий ч ОХУ нь энэхүү сургуулилалтыг үл харгалзан Украиныг чиглэсэн агаарын цохилтоо үргэлжлүүлж, цөмийн зэвсгээр сүрдүүлэхээс ч буцахгүй байгаа энэ нөхцөлд энэ нь харин ч эсрэгээрээ Оросын талын эгдүүг хүргэж, өдөөн турхирч болзошгүй талаар мөн онцолжээ.

Чухамдаа ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам тив алгасагч баллистик пуужин (ICBM) болох “Ярс”-ыг ашиглан сургуулилалт явуулсан тухайгаа мэдэгдэж, хил хамгаалах нэрийдлээр холбоотон Беларусь улстай бүс нутгийн эвсэл байгуулснаа мөн зарласан билээ.

Түүнчлэн жил бүрийн 10-р сарын сүүлээр Оросын арми “Гром” нэртэй цөмийн сургуулилалтыг зохион байгуулдаг гэдэг утгаараа Оросууд тун удахгүй сөрөг довтолгооны сургуулилалт хийх магадлал ч өндөр байгаа юм.

НАТО-гийн зүгээс ч энэ бүхнийг харгалзан үзсний үндсэн дээр сургуулилалтын бие бүрэлдэхүүн, хуваарь зэргийг урьдчилан мэдээлснээс гадна Украинд дайн дэгдэхээс ч өмнө төлөвлөгдсөн тогтмол сургуулилалт гэдгийг онцлон тэмдэглэсэн билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03