Pfizer нэг тун вакциныхаа үнийг дөрөв дахин нэмнэ
2022, 10 сарын 21. 22:020

Pfizer Inc компани АНУ-ын засгийн газарт вакцин нийлүүлэх гэрээнийх нь хугацаа дууссаны дараа коронавирусын эсрэг вакциныхаа үнийг ойролцоогоор дөрөв дахин нэмэгдүүлэхээр бэлдэж байна.

Улмаар нэг тун Pfizer вакцин 110-130 ам.доллар болно хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Анжела Лукин аравдугаар сарын 20 өдөр мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар вакцины эрэлт сул байгаа нь үнэ өсөхөд нөлөөлсөн аж. Вакцин үйлдвэрлэгчид 2023 оноос хойших орлогын төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд ийнхүү үнээ нэмэх шаардлагатай болж байгаа аж. Америкт бүх нийтэд үнэ төлбөргүй хийж буй тус вакциныг 2023 онд гэрээ шинэчлэгдсэний дараа зөвхөн даатгалтай иргэдэд төлбөргүй хийх боломжтой гэж компанийн зүгээс үзэж байна. Цаашид ковидын зах зээл нь насанд хүрэгчдэд хийдэг жил тутмын томуугийн эсрэг вакцины одоогийн зах зээлтэй ойролцоо хэмжээтэй байх болно гэж Pfizer таамаглалаа.

АНУ өдгөө Pfizer Inc болон түүний Герман дахь түнш BioNTech SE компаниудад нэг тун тутамд 30 орчим ам.доллар төлдөг. АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын хугацаа 2023 оны эхний хагаст дуусна. Үүнээс хойш даатгалгүй иргэд хэрхэн вакцин хийлгэх тухай мэдээлэл байхгүй. BioNTech өдгөө хорт хавдрын эсрэг вакцин бүтээхээр өндөр амжилттай ажиллаж байна.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35