АНУ: Сармагчны цэцэг өвчний улмаас эмнэлгийн тусламж авсан өвчтөнүүдийн 82 хувь нь ХДХВ-тэй байжээ
2022, 10 сарын 28. 17:110

Лхагва гарагт АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгдсэнээр тус улсад сармагчны цэцэг өвчний вирусээр халдварлаж, эмнэлгийн тусламж авсан өвчтөнүүдийн ихэнх хувь нь ХДХВ-тэй байсан гэжээ.

Тодруулбал, энэ онд сармагчны цэцэг өвчний вирус тархаж эхэлснээс хойш АНУ-д нийт 28,087 хүн тус вирусээр халдварлаж, 57 хүнд хэлбэрээр өвдөн эмнэлгийн тусламж авсан байна. Хачирхалтай нь тэдний(эмнэлгийн тусламж авсан өвчтөнүүдийн) 82 хувь буюу 47 өвчтөн ХДХВ-тэй байжээ.

Улмаар ХДХВ-тэй өвчтөнүүдийн 9 хувь буюу дөрөв нь сармагчны цэцэг өвчтэй гэж оношлуулахаас өмнө ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байсан гэнэ.

Мөн тайлангаас үзвэл өвчтөнүүдийн ихэнх нь өнгөт арьст эрэгтэй хүмүүс байжээ.

Тийнхүү тайланд дурдсанаас 57 өвчтөний 17 өвчтөн яаралтай тусламжийн тасагт хүргэгдсэн бөгөөд 142 өвчтөн сармагчны цэцэг өвчний улмаас амиа алдсан байна.


Эх сурвалж: People

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04