Maersk чингэлэг тээврийн эрэлт буурсан ч ашгийн таамгийг давуулан биелүүлжээ
2022, 11 сарын 6. 15:260

Олон улсын тээврийн компани Maersk ирэх оны чингэлэг тээврийн эрэлтийн таамаглалаа буурууллаа. Үүнд эдийн засгийн хямрал нүүрлэн ложистикийн эрэлт буурсан нь шууд холбоотой юм. Гэвч Maersk гуравдугаар улирлын ашгийн таамгийг амжилттай давуулан биелүүлжээ.

Копенгагенд төвтэй, дэлхийн хамгийн том чингэлэг тээвэрлэгчдийн нэг Maersk компани зах зээлийн 17 орчим хувийг дангаар эзэлдэг бөгөөд тус компанийг олон улсын худалдааны “барометр” гэж нэрлэх нь бий. Maersk энэ онд дэлхийн чингэлгийн эрэлт хоёроос дөрвөн хувиар буурсан гэж үзлээ. Мөн цар тахлын үед тээврийн ханш эрс өссөн байсан нь одоо буцаад буурч байгаа боловч тахлын өмнөх үеийн түвшинд хүрэх хараахан болоогүй байна гэсэн юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Соерен Скоу “Өмнөх улиралд тээврийн ханш дээд цэгт хүрч нэмэгдсэн боловч дараа нь эрэлт буурахын зэрэгцээ нийлүүлэлт хэлхээний түгжрэл багассан. Улмаар буцаад тээврийн ханш хэвийн түвшинд хүрч байна” хэмээн ярилаа.

Maersk компанийн орлого 37 хувиар өсөж 22.77 тэрбум ам.доллар болсон. Гэвч тээвэрлэсэн чингэлгийн тоо өмнөх оныхоос 7.6 хувиар буурсан байна. Харин хүү, татвар, элэгдэл хорогдлын өмнөх ашгийн хэмжээ (EBITDA) нэг жилийн өмнөх мөн үед 6.94 тэрбум ам.доллар байсан бол гуравдугаар улиралд 10.86 тэрбум доллар болж өссөн. Улмаар шинжээчдийн 9.78 тэрбум ам.доллар гэх таамгийг давуулан биелүүллээ. Maersk ирэх онд EBITDA ашгийн хэмжээг 37 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35