Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хүндрэл дунд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ээлжит чуулган эхэллээ
2022, 11 сарын 7. 0:070

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний 27-р чуулган орон нутгийн цагаар 6-ны өдөр Египетийн Синайн хойгт орших Шарм эль-Шейх хотод нээгдлээ.

18-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү нэгдсэн чуулганд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн ерөнхий сайд Риши Сунак зэрэг дэлхийн 80 гаруй орны төрийн тэргүүд оролцох юм. Түүнчлэн энэ удаагийн нэгдсэн чуулганаар урьдын адил хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Тодруулбал хөгжингүй орнуудын зүгээс хөгжиж буй орнуудад цаг агаарын өөрчлөлт, далайн түвшний өсөлт зэрэг хүний ​​буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг энэ онд албан ёсоор хэлэлцэхээр төлөвлөжээ. 2010 онд Мексикийн Канкун хотноо болсон Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хөгжиж буй орнуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилгоор 2020 он хүртэл жил бүр 100 тэрбум ам.доллар төлөхөө амласан юм. Гэтэл энэхүү төлбөрийн биелэлт өдгөө 80 хувьд ч хүрээгүй гэсэн тооцоо гарсан бий.

Хөгжиж буй орнууд мөн энэ удаагийн чуулган дээр уур амьсгалын хямрал, дайнаас үүдэлтэй хүнс, эрчим хүчний үнийн өсөлтийг тусгаж, уур амьсгалын сангийн бүтцийг өөрчлөх шаардлагатай гэж шаардах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч Украины дайнаас үүдэлтэй хүнс, эрчим хүчний хомсдол, урт хугацааны инфляц, эдийн засгийн уналт зэрэг олон сорилтууд байгаа тул улс орон бүр хөгжиж буй орнуудын дуу хоолойг хэр зэрэг хүлээж авах нь тодорхойгүй байна.

Үүний зэрэгцээ Египетийн эрх баригчид уг чуулган зохион байгуулагдаж буй Шарм эль-Шейх хотод аюулгүй байдлын үүднээс эсэргүүцлийн жагсаал хийж буй байгаль орчны идэвхтнүүдийн үйл ажиллагааг хэт хязгаарлаж байна гэж шүүмжлэл гараад байгаа юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35