Польш: Украины тал агаарын довтолгооноос хамгаалахаар оролдож байхдаа пуужинг манай нутаг дэвсгэрт унагасан байх магадлал өндөр байна
2022, 11 сарын 16. 20:482

Мягмар гарагт Польш улсын нутаг дэвсгэрт пуужин тусаж, дэлбэрэн 2 хүн амиа алдсан хэрэг гарсан билээ. Улмаар “Их 20” бүлгийн удирдагч нарын уулзалтад оролцож байсан НАТО-ийн гишүүн орнуудын удирдагчид уулзалтыг орхиж, яаралтай хуралдахаар явсан юм.

Тэгвэл уулзалтын хүрээнд Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда дэлбэрэлтийн цаана ямар нэг дайралт, довтолгоо байсан шинж алга гэсэн байна. Тийнхүү түүний үзэж байгаагаар дэлбэрэлт нь золгүй осол байсан гэнэ. Тодруулбал, Украин улс Оросын агаарын довтолгооноос хамгаалах гэж оролдохдоо санамсаргүй байдлаар пуужинг Польшийн нутаг дэвсгэр дээр унагасан байх магадлал тун өндөр гэжээ. Гэвч Украины талаас Польш улсад болсон дэлбэрэлтэд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Харин яаралтай хурлын үеэр НАТО-ийн тэргүүн Йенс Столтенберг дэлбэрэлтийн цаана ямар ч “өдөөн хатгалаг” байхгүй байна гэж баталсан бөгөөд Польшийн ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ Йенс Столтенбергийн хэлснээр "ОХУ Украины эсрэг хууль бус дайн эхлүүлснийхээ хариуцлагыг хүлээх болно" гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
2
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.182.135
   /
2022, 11 сарын 16. 21:50

Фашист Зелкнский дэлхийг 3 р дайн руу түлхэх гээд чадсангүй дээ. Бас л юу ч хийж мэдэх мансуурагч юмаа

Монгол хүн
202.21.108.28
   /
2022, 11 сарын 16. 21:23

Угаасаа НАТО болон ЕХ хөхөлүүдээс болж ОХУ тай дайтахыг зүрхэлсэнгүй шүү дээ

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47