Өмнөд Солонгосын явуулсан цэргийн сургуулилалтуудыг шүүмжлэв
2 сарын 6. 12:230

Өмнөд Солонгосын тал он гарснаас хойш хэд хэдэн удаа цэргийн сургуулилалт хийгээд байгааг Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэл шүүмжилжээ.

"Цэргийн янз бүрийн сургуулилалт гэж нэрлээд байгаа зүйл нь утсан хүүхэлдэй улс болсон БНСУ-ын сул дорой хувь заяаг бүрмөсөн эцэс болгох үр дагаварт хүргэж болзошгүй" гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын цэргийнхэн Умардын эсрэг хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зорилгоор өнгөрсөн сард Япон, АНУ-тай тэнгисийн цэргийн сургууль, мөн дангаар сургуулилалт хийсний дараа дээрх анхааруулгыг өгчээ. Тэнгисийн цэргийн сургуулилалтад Америкийн цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч хөлөг онгоц оролцсон юм.

KCNA-ийн мэдэгдэлд мөн Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Шин Вон Сикийн өнгөрсөн сард агаарын цэргийн хүчний ангид очих үеэрээ хэлсэн үгийг шүүмжилсэн байна. Тэрбээр “хэрэв Пёньян дайн өдүүлэхээр шийдвэл тус анги нь “аль болох хурдан хугацаанд дайсны удирдлагыг устгаж, Умардын дэглэмийг эцэс болгохын тулд тэргүүн эгнээнд байх ёстой” гэж мэдэгджээ. Харин KCNA-ийн зүгээс ийм “элэг доог болсон мэдэгдэл” нь жинхэнэ мөргөлдөөн дэгдэхэд хүргэж болзошгүй гэж мэдэгдсэн байна.

Умард Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын талаар баримталж буй бодлогоо өөрчилж, Өмнөдийг нэгдэн нийлэх боломжит түнш гэхээсээ илүү дайсагнасан үндэстэн гэж тодорхойлох болоод байгаа юм. Улмаар Пёньян Өмнөд Солонгосын эсрэг өдөөн хатгасан шинжтэй үйл ажиллагаагаа өргөжүүлж, өнгөрсөн баасан гараг хүртэлх 10 хоногийн хугацаанд дөрвөн удаа далавчит пуужин харважээ.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35