Франц: Ажил тарсны дараа ууж суухаас татгалзсан эр ажлаасаа халагдаж, шүүхэд хандан эрхээ хамгаалуулжээ
2022, 11 сарын 29. 14:141

Франц улсад бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Кубик Партнерс компани 2015 онд нэгэн ажилтнаа хачирхалтай шалтгаанаар халж байжээ.

Тодруулбал, тухайн ажилтан ажил тарсны дараа ууж суудаггүй, байгууллага хамт олныг идэвхжүүлэх арга хэмжээнд оролцдоггүй “уйтгартай” нэгэн байсан тул тэдний зүгээс “мэргэжлийн ур чадвар дутмаг” гэсэн шалтгаан гаргаж халсан юм.

Тэгвэл шударга бус шалтгаанаар ажлаасаа халагдсан Ти гэх эрхэм үйл явдлын хүрээнд шүүхэд гомдол мэдүүлж, улмаар шүүхийн шийдвэр өнгөрөгч 9-ий өдөр гарчээ.

Шүүхээс шийдвэрлэснээр Ти компанийн арга хэмжээнд оролцохгүй байснаараа өөрийн “үзэл бодлоо илэрхийлэх” эрхийг эдэлсэн бөгөөд аливаа хүн үндсэн эрхээ эдлэх нь түүнийг ажлаас халах ул суурьтай шалтгаан болохгүй гэсэн юм.

Тийнхүү Францын шүүхээс олж тогтоосноор Кубик Партнерс компанийн хувьд “ажлаас гадуурх идэвхжүүлэлтийн арга хэмжээ” гэдэг нь их хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэх, хамт олон нэгнийгээ садар самуун, болчимгүй зүйлсэд уруу татах, тэдгээрийг үйлдэхэд шахалт үзүүлэх зэрэг байсан ажээ.


Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Байдий
103.229.122.209
   /
2022, 11 сарын 30. 13:36

Монголд ч бас. Яг яах гэж ажил хийдэг пиздаанууд вэ гэтэл архи, тамхи, эр, эм эргүүлэх. Мөн болж өгвөл групп хийчих гэсэн царай муутай пиздаанууд...

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35