БНХАУ: Энэ удаад тэтгэврийн насныхныг хөдөө, орон нутаг руу шилжин суурьшихыг уриалжээ
2023, 9 сарын 5. 4:250

Хятадын засгийн газар залуучуудаас гадна томоохон хотуудад оршин суудаг гавьяаны амралтаа эдэлж буй ахмад настнуудыг хөдөө орон нутаг руу шилжин суурьшихыг уриалжээ.

Учир нь Хятадын хөдөө, тосгодууд дахь хүн амын тоо цөөрч буйтай холбоотой аж. Хөдөөгийн оршин суугчид илүү сайн ажлын байр, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо хайж хотыг зорьж байгаагийн улмаас хөдөөд зөвхөн өндөр настнууд болон бага насны хүүхдүүд л үлдэж байгаа нь бодит үнэн болсоор нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байна.

Хонконгийн Саус Чайна Морнинг Пост сонины 4-ний өдөр мэдээлснээр, өнгөрөгч 7-р сарын сүүлчээр Хятадын Хөдөө аж ахуй, хөдөөгийн яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Боловсролын яам, Ахмад дайчдын асуудал эрхэлсэн хороо, Байгалийн нөөцийн яам зэрэг засгийн газрын хэд хэдэн яам, төрийн байгууллагуудын зүгээс хамтарсан мэдэгдэл гаргасан ба тус мэдэгдэлд төрийн алба, боловсрол, анагаах ухаан, технологийн салбарт ажиллаж байсан тэтгэвэрт гарсан ахмадууд болон ахмад дайчдыг хөдөөгийн сэргэн мандалтыг дэмжин нутагтаа ирж суурьшихыг уриалав.

Уг мэдэгдэлд “Нутагтаа ирж буй ахмад настнууд нь хөгжлийн зөвлөх, тосгоны ажлын удирдагч, олон нийтийн санаа бодлыг цуглуулагч, тосгоны хөгжлийн зөвлөхийн үүргийг гүйцэтгэх юм. Хөдөө орон нутгийн сэргэн мандалт нь хүний нөөц болон байгалийн баялгаас шууд хамаарна” хэмээн нэмж онцолжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин хөдөөг шинэчлэх замаар хот хөдөөгийн ялгааг багасгах шаардлагатайг дурдсаар ирсэн. Тодруулбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Төвийн бүсийн бага хурлын үеэр тэрээр “Хөдөө тосгодын сэргэн мандалтыг иж бүрнээр цогцлоох нь шинэ эриний хөдөө аж ахуйн хүчирхэг төвийг байгуулах чухал ажлын нэг яалтачгүй мөн. Шинжлэх ухаан, технологи болон шинэчлэл хэмээх хоёр “хөдөлгүүрт” түшиглэн хөдөө аж ахуйн эрчим хүчний бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ёстой” хэмээн өгүүлсэн юм.

Хятадын засгийн газар өмнө нь залуучуудыг ч хөдөө орон нутаг руу шилжин суурьшихыг уриалж байсан билээ. Тухайлбал, Гуандун муж 2025 оны эцэс гэхэд 300 мянган коллеж төгсөгчөө хөдөө орон нутаг руу илгээхээр төлөвлөж байгаа аж. Өнгөрөгч 2-р сард зарласан уг төлөвлөгөөний хүрээнд тус муж нь коллеж төгсөгчидийг хөдөө орон нутагт анхан шатны удирдах ажилтан, бизнес эрхлэгч эсвэл сайн дурын ажилтан болж хувь нэмрээ оруулах ёстой хэмээн үзэж байгаа гэв. Тус улсын засгийн газар харин энэ удаад залуучуудаас гадна хотод оршин суудаг тэтгэврийн насныхныг хөдөө орон нутаг руу шилжүүлэх тал дээр идэвх санаачлага гаргаж буй нь энэ аж.

Гэвч Хятадын засгийн газар гэр бүлийн бүртгэлийн системийг шинэчлэхгүй бол энэхүү кампанит ажил нь төдийлөн үр дүнд хүрэхгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Тодруулбал нийгэм, эдийн засгийн хатуу хяналтын хүрээнд хүн амын шилжилт хөдөлгөөнийг дарах зорилгоор олон арван жилийн турш гэр бүлийн бүртгэлийн системийг хөтөлсөөр ирсэн юм. Нэгэнт төрсөн газартаа бүртгэл хийлгэсэн бол онцгой тохиолдлоос бусад тохиолдолд түүнийг өөр бүс рүү шилжүүлэхэд хэцүү байдаг аж. Гагцхүү тус бүртгэлийн системийн тусламжтайгаар орон нутагтаа орон сууц, эмнэлгийн үйлчилгээ, хүүхдийн боловсрол зэрэг олон салбарт нийгмийн халамжийн үр шимийг зохих ёсоор хүртэх боломжтой болдог байна.

Харин хөдөө орон нутгаас хот руу нүүхдээ бүртгэлийн систем дэх оршин суугаа газраа өөрчилж хот руу шилжүүлсэн тохиолдолд нутагтаа буцахдаа орон сууц болон газар худалдаж авах боломжгүй болдог аж.

Хонконгийн Хятадын их сургуулийн профессор Тао Лан орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа "Хэрвээ ахмадууд төрөлх нутагтаа ирээд байр орон сууц болон газар худалдаж авах боломжгүй байвал хөдөө орон нутгийг зорихыг хүсэх нь юу л бол. Түүнчлэн хөдөө орон нутгийн дэд бүтэц, эмнэлгийн болон тэтгэврийн үйлчилгээ нь хоттой харьцуулахад харьцангуй муу байгаа тул тэтгэврийн насныхныг хөдөө орон нутагт татахад хүндрэл учрах нь дамжиггүй” хэмээн дурдав.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35