Dyson компани агаар цэвэршүүлэгчтэй чихэвчээ ирэх сараас худалдаанд гаргана
2022, 12 сарын 8. 15:090

Их Британид төвтэй, тоос сорогч үсний сэнс гэх мэт гэр ахуйн хэрэглээний цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ сүүлийн үед ихээхэн танигдаад буй Dyson компани ирэх онд агаар цэвэршүүлэгчтэй дуу чимээ намсгагч "Dyson Zone" чихэвчийг худалдаанд гаргахаар болсноо 8-ны өдөр зарлалаа.

Тус компанийн зүгээс мэдэгдэж буйгаар уг бүтээгдэхүүн нь агаар цэвэршүүлэх болон дуу чимээ намсгах давхар үйлдэлтэй байх аж.

Агаар цэвэршүүлэгч шүүлтүүр нь 0.1 микрон хүртэл хэт нарийн ширхэглэгт тоосонцроос хамгаалах чадвартай гэнэ. Харин дуу чимээ намсгагч үйлдлийн хувьд 38 дБ (децибел) хүртэлх дуу чимээг намасгах үйлдэл бүхий Active Noise Cancellation (ANC) системээр тоноглогдсон аж. Нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 4 цаг ашиглах боломжтой ба зөвхөн дуу намсгагч функцийг ашиглах үед 50 цаг ажиллах боломжтой гэв.

Энэ бүтээгдэхүүн нь ирэх оны нэгдүгээр сард Хятадад нээлтээ хийх ба гуравдугаар сараас АНУ, Их Британи, Хонг Конг, Сингапурт борлуулагдаж эхлэх юм.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04