ОХУ БНАСАУ-д хатуу түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужингийн технологийг дамжуулсан байж болзошгүй
2023, 8 сарын 20. 1:290

ОХУ Умард Солонгост хатуу түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужингийн технологийг дамжуулсан байж болзошгүй гэх дүгнэлт гарчээ.

АНУ-ын Стратегийн болон Олон Улсын Судалгааны Хүрээлэнтэй холбоотой Умард Солонгосын мэдээллээр дагнан ажилладаг Beyond Division-ы тайланд дурдсанаар Умард Солонгос болон Оросын тив алгасагч баллистик пуужинг харьцуулж, ийм байх боломжтой талаар онцолсон байна.

Уг тайланд "Умард Солонгосын хөгжүүлсэн “Hwasong-18” пуужингийн физик хэмжээ, нислэгийн чиглэлийн өгөгдөл нь Оросын “Topol-M” тив алгасагч баллистик пуужинтай бараг ижил байна. Умард Солонгос ийнхүү гэнэт дэвшилтэт зэвсэгтэй болсон явдлыг ОХУ-ын засгийн газар болон түүний эрдэмтдийн хамтын ажиллагаагүйгээр тайлбарлахад бэрх” хэмээн дурджээ.

Эргэн сануулахад өнгөрсөн сарын 12-ны өдөр Умард Солонгос хатуу түлшээр ажилладаг “Hwasong-18” тив алгасагч баллистик пуужин хөөргөж, Зүүн тэнгисийн дээгүүрх агаарын орон зайд унагасан билээ.

Хэрэв энэ пуужинг хэвийн өнцгөөр харвавал 15,000 гаруй километр нисч, АНУ-ын эх газрыг бүхэлд нь аюулд оруулах хүчин чадалтай гэх тооцоо бий.

Шингэн түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужинтай харьцуулахад хатуу түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужинг хөөргөхөөс өмнө түлш шахах шаардлагагүй байдаг тул яаралтай нөхцөлд хөөргөх боломжтой байдаг бөгөөд тэр хэрээрээ эсрэг талын хамгаалах давтолгооноос зайлсхийх чадамж өндөр байдаг аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01