Uniqlo брэндийн толгой компани Fast Retailing үндсэн ажилчдынхаа цалинг 40 хувиар нэмэгдүүлэхээр болжээ
2023, 1 сарын 12. 14:340

Uniqlo брэндийг үүсгэн байгуулагч Японы Fast Retailing компани Япон дахь төв оффисынхоо ажилчдын цалинг эрс нэмэгдүүлэхээр шийджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Япон улсад инфляцын өсөлт өндөр байгаа энэ үед чадварлаг боловсон хүчнийг багтаа нэгтгэх, ажиллах хүчин гадагш урсахаас урьдчилан сэргийлэхийн тулд ийнхүү цалингаа нэмэгдүүлэхээр шийдсэн бололтой.

Nihon Keizai Shimbun сонины 11-ний өдөр мэдээлснээр, Fast Retailing компанийн зүгээс мөн өдөр Япон дахь 8400 үндсэн ажилчдынхаа цалинг ирэх 3-р сараас эхлэн 40 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Үүний үр дүнд шинээр ажилчдын сарын цалин 255,000 иенээс 300,000 иен болж нэмэгдэх бол дэлгүүрийн менежерүүдийн цалин 290,000 иенээс 390,000 иен болон өсөх аж.

Түүнчлэн тус компани нь үндсэн цалингаас гадна албан тушаал, ажлын нөхцөл зэргээс хамааран нэмэлт урамшуулал олгодог байсан өмнөх тогтолцоог шинэчлэхээр шийджээ. Тодруулбал ажлын гүйцэтгэл, бизнес үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь харгалзан үндсэн цалин болон урамшууллыг тооцохоор төлөвлөж байгаа гэнэ.

Өнгөрсөн оны есдүгээр сард Fast Retailing компани нь Япон дахь гэрээт болон цагийн ажилчдынхаа нэг цагийн цалинг дунджаар 20 хувиар нэмэгдүүлсэн билээ. Харин энэ удаад үндсэн ажилчдынхаа цалинг нэмэхээр шийдснээр Uniqlo-ийн нийт хөдөлмөрийн зардал 15 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Одоогоор Fast Retailing компанийн үндсэн ажилчдын жилийн дундаж цалин 9,59 сая иен байгаа аж.

Тус компанийн хувьд барууны орнууд дахь салбарын ажилчид Япон дахь ажилчидтай харьцуулахад хамаагүй өндөр цалин авдаг байна. Ийнхүү Япон дахь ажилчдын цалинг бусад орнууд дахь салбарын ажилчдын түвшинд хүргэснээр хүний нөөцийн солилцоо, шилжилт хөдөлгөөн ч илүү хялбарших болно хэмээн тооцоолж буй аж.

Nihon Keizai Shimbun сонины онцолж буйгаар дэлхийн хэмжээний томоохон компаниудын хувьд чадварлаг ажилтнуудаа авч үлдэхийн тулд цалин, хангамжийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа бөгөөд Fast Retailing компани ажилчдынхаа цалинг ийнхүү их хэмжээгээр нэмэгдүүлэхээр болсон нь Японы бусад компаниудад нөлөөлөх магадлал өндөр хэмээн таамаглаж байгаа юм. Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд аж ахуй нэгжүүд цалингаа нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үздэг Японы засгийн газрын зүгээс Fast Retailing-ийн энэхүү шийдвэрийг тун сайшаан хүлээн авч байна.

Тодруулбал тус улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Хироказу Мацүно “Аж ахуй нэгжүүд цалингаа нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж буй нь тун сайшаагууштай явдал юм. Цалингийн өсөлтийг инфляцын түвшинтэй дүйцүүлэхэд цаашид ч анхаарах болно” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20