Олаф Шольц: Путин хэзээ ч намайг заналхийлж байгаагүй
2023, 2 сарын 6. 17:200

Өнгөрөгч долоо хоногт Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон Путин өөрийг нь пуужингаар сүрдүүлж байсан гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл түүний мэдэгдлийн хүрээнд ХБНГУ-ын канцлер Олаф Шольц, Путин түүнийг хэзээ ч заналхийлж байгаагүй гэж мэдэгджээ.

Энэ талаар Германы Bild сонин ням гарагт нийтлэн хүргэсэн байна.

Тодруулбал, Bild сонины зүгээс ноён Шольцыг ерөнхийлөгч Путинтэй утсаар холбогдохдоо энэ мэт заналхийлэл хүлээн авч байсан эсэхийг лавлахад тэр “үгүй” гэж хариулжээ. Улмаар Шольц Путинтэй утсаар холбогдоход ямаршуу яриа болдог болохыг ч дүрсэлж, “Миний зүгээс одоо болж буй дайнд ОХУ бүрэн хариуцлага хүлээх учиртайг Путинд тодорхой хэлдэг. Бидний хувьд утсаар холбогдохдоо Украин дахь дайны хүрээнд өөрсдийн эрс тэс байр суурийг маш тодорхой илэрхийлдэг” гэсэн юм.

Цаашлаад түүний зүгээс ярилцлагын хүрээнд ХБНГУ Украинд танк нийлүүлж байгаа явдлыг өмгөөлж, “Ингэснээр Киевийн зүгээс өөрсдийгөө хамгаалж чадна. Улмаар дайн хурцадмал байдалд шилжихээс хамгаалж байгаа юм” гэжээ.


Эх сурвалж: Politico

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
2
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35