НАТО Ази руу тэлэх төлөвлөгөөгүй гэв
1 сарын 17. 16:320

НАТО бүс нутгийн эвсэл хэвээр байх бөгөөд Ази руу тэлэхгүй, гэхдээ энэ бүс нутагт болж буй үйл явдалд хариу арга хэмжээ авах ёстой гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мэдэгдэв.

"НАТО бол Атлантын далай дамнасан эвсэл, Та бүхний бодол зөв, бид бүс нутгийн эвсэл хэвээр байх болно. Гэхдээ Атлантын далай дамнасан орон зайд аюул заналхийлж байна, аюулгүй байдал бол бүс нутгийн асуудал биш дэлхийн хэмжээний асуудал байдаг. Азид юу болох нь харин ч эсрэгээрээ Европын хувьд маш чухал" гэж тэрбээр хэллээ. "Энэ бол НАТО-гийн Ази руу хийж буй нүүдэл биш, гэхдээ Хятад улс манай үүд хаалга руу ойртож байгааг бид анзаарах ёстой" гэж Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэв.

Столтенбергийн хэлснээр, НАТО-гийн хувьд Хятадыг дайсан гэж үзэхгүй байгаа боловч "Хятадын цэргийн хүчин чадалд, мөн илүү дэвшилтэт цөмийн зэвсэгт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт, Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутаг дахь тус улсын үйл ажиллагаа, ардчилал, хууль дээдлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг НАТО-гийн үндсэн зарчмуудыг хэрхэн зөрчиж байгаад дасан зохицох ёстой".

Дэлхийн эдийн засгийн чуулганы 54 дэх удаагийн хурал Давос хотноо нэгдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд "Итгэлцлийг эргэн сэргээе" уриан дор болж байна. Энэ удаагийн чуулганд 120 гаруй орны 2 800 орчим төлөөлөгч оролцож байна.

Дэлхийн эдийн засгийн форум бол Швейцарын төрийн бус байгууллага бөгөөд жил бүр хуралдаж, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцдэг.


Эх сурвалж: RT /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01