АНУ Украинд 350 сая ам.долларын үнэ бүхий нэмэлт зэвсэг нийлүүлнэ
2023, 3 сарын 21. 14:140

Европын холбооны зүгээс ОХУ-ын түрэмгийлэлд өртсөөр буй Украин улсад цаашид нэг жилийн турш 155 миллиметрийн 1 сая ширхэг сум тусламж болгон өгөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл АНУ ч мөн 350 сая ам.долларын үнэ бүхий нэмэлт зэвсгийг өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Энэ удаагийн нэмэлт тусламжийн хүрээнд өндөр хурдны хөдөлгөөнт их бууны пуужингийн систем буюу HIMARS пуужин, 155 миллиметрийн сум, цацрагийн эсрэг өндөр хурдны пуужин зэрэг зэвсэг техник багтсан болохыг Пентагон онцлон тэмдэглэжээ.

Тус улсын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен дээрх мэдэгдлийг хийх үеэрээ “ОХУ л энэхүү дайныг зогсоож чадна. Харин тэр болтол бид Украины талд зогсож бүхий л шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлсээр байх болно" хэмээн өгүүлжээ.

"Тусгаар тогтнол, газар нутгаа хамгаалахаар тэмцэж буй Украин улсад тусламж үзүүлэхээр нэгдэж байгаа 50 гаруй улс оронд гүнээ талархаж байгаа илэрхийлж байна” хэмээн тэрээр үргэлжлүүлсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35