Европын холбоо Украинд 1 сая ширхэг сум нийлүүлэхээр болжээ
2023, 3 сарын 21. 2:460

Европын холбоо Украинд 155 миллиметрийн 1 сая ширхэг сум нийлүүлэхээр болжээ.

CNN зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр, Европын батлан ​​хамгаалах агентлагийн (EDA) зүгээс мөн өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийсэн мэдэгдэлдээ Украинд дэмжлэг үзүүлэхээс гадна Европын холбооны гишүүн орнуудад зориулж сум нөөцлөх зорилгоор энэхүү тохиролцоонд хүрсэн болохоо мэдэгдсэн байна.

Тодруулбал Европын Энх тайвны сангаар (EPF) дамжуулан энэхүү хэлэлцээрт зориулж нийт 2 тэрбум еврог төсөвлөөд байгаа гэв.

Үүнийн нэг тэрбум еврог гишүүн орнууд хамтран сум худалдан авч, Украин руу илгээхэд зарцуулах бол үлдсэн 1 тэрбум еврог нь зэвсгийн нөөц бүрдүүлэхэд эсвэл сум худалдан авах хэлэлцээрийг дэмжин ажиллаж буй гишүүн орнуудтай гэрээ байгуулахад зарцуулах гэнэ.

Энэхүү хамтарсан хэлэлцээрт Европын холбооны 17 гишүүн орноос гадна гишүүн бус Норвеги зэрэг нийт 18 орон оролцож байгаа аж.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13