Иран: Умард Солонгосын “Мусудан” баллистик пуужингийн загвараар хийсэн шинэ пуужингаа танилцууллаа
5 сарын 25. 23:590

Цөмийн хөтөлбөрөөсөө болж барууны орнуудтай хурцадмал харилцаатай байгаа Иран улс орон нутгийн цагаар 25-ны өдөр “Корамшар-4” нэртэй шингэн түлш ашигладаг баллистик пуужингаа танилцууллаа.

Мөн өдөр Ираны нийслэл Тегеран хотноо зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр ачааны машин дээрх харвах төхөөрөмж дээр суурилуулсан “Корамшар-4” пуужинг танилцуулсан байна. Ираны Батлан ​​хамгаалахын сайд Мохаммад Реза Аштиани хэлэхдээ тус пуужинг ойрын хугацаанд хөөргөхөд бэлэн болно хэмээн мэдэгджээ.

Ираны албаныхны мэдээлснээр пуужин 2000 километрийн тусгалтайн дээр 1500 килограммын цэнэгт хошуутай аж. Мөн пуужинг амжилттай хөөргөж буй дүрс бичлэгийг энэ үеэр олон нийтэд дэлгэсэн бөгөөд яг хэзээ уг туршилтыг хийсэн талаар ямар нэгэн мэдээлэл хүргээгүй байна.

"Корамшар-4" нь 1980-аад онд Иран-Иракийн дайны үеэр ширүүн тулаан болж байсан Ираны хотын нэрээр нэрлэсэн аж.

Ираны зүгээс ийнхүү шинэ баллистик пуужингаа танилцуулсан явдал нь бүс нутгийн хурцадмал байдалтай холбоотой бололтой. Еврейчүүдийн “Ариун сүм уул" гэж нэрлэдэг Ислам ба иудаизмын аль алиных нь ариун газар болох Аль-Акса сүмийн байранд байрлах Иерусалимын алтан "Хадны бөмбөгөр"-ийн бяцхан зураг хөөргөх тавцангийн дэргэд байгаа нь ихээхэн анхаарал татсан юм.

Иран улс Израилийг хамгийн том дайсан хэмээн үздэг бөгөөд Палестины нутаг дэвсгэр болон хөрш зэргэлдээ орнууд дахь Израилийн эсрэг дайчдыг өдгөө гол зэвсгээр хангагч болоод билээ. Ялангуяа Ираны зэвсгийн үйлдвэрлэл урьд өмнөхөөсөө хамаагүй ахисан түвшинд очсоноос гадна тус улс уран баяжуулж байгаа энэ үед хоёр улсын хурцадмал байдал улам даамжирч буйг дэлхий нийт харж байгаа билээ. “Корамшар-4” пуужин Израилийн нутагт хүрэх боломжтой хэмээн шинжээчид үзсэн байна.

Энэхүү пуужинг Умард Солонгосын “Мусудан” баллистик пуужингаар загварчлан хийсэн ажээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Польш улс ирэх зургаадугаар сарын нэгнээс Орос, Беларусийн ачааны тэргийг хилээрээ нэвтрүүлэхгүй
02023-5-30 20:27
Оросын тагнуул халим Хвалдимир Шведийн эргээс олджээ
02023-5-30 19:39
CNN: Дэлхийн топ 31 тэрбумтан АНУ-ын Төрийн сангаас илүү хөрөнгөтэй байна
02023-5-30 18:58
Диснейн “Бяцхан лусын дагина” кино нээлтээ хийсэн эхний 7 хоногтоо 117 сая ам.долларын ашиг олжээ
02023-5-30 18:14
Foxconn үйлдвэр дор хаяж 90 хоног ажилласан шинэ ажилчдадаа 3,000 хүртэлх юанийн урамшуулал олгох болжээ
02023-5-30 16:53
Москва хот руу дроноор довтолж, хэд хэдэн байгууламж сүйджээ
12023-5-30 16:15
Элизабет Холмсын ял эдлэх гэж буй хорих ангийн хүмүүжигчид болон харгалзагчид түүнийг тэсч ядан хүлээж байна
02023-5-30 11:15
Гитлерийн амрагийн түүнд бэлэглэсэн харандааг дуудлага худалдаагаар борлуулна
02023-5-30 2:39
БНХАУ Япон улсыг хагас дамжуулагчийн экспортод тавьж буй хяналтаа зогсооход уриаллаа
02023-5-29 19:50
Українська Правда: Дайн эхэлснээс хойш 460 хоногт ОХУ 207 мянган цэргээ алдсан
02023-5-29 18:47