Даваа гарагт Саудын Арабын эрчим хүчний яамнаас өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ бууруулах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Саудын Хэвлэл мэдээллийн агентлаг анхлан мэдээлсэн байна.
Тэдний мэдээлснээр Саудын Араб улс ирэх наймдугаар сарыг дуустал өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 1 сая баррелиар бууруулах болжээ гэсэн юм.
Саудын Араб улсын хувьд өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 1 сая баррелиар, сайн дурын үндэс дээр тулгуурлан бууруулах шийдвэрийг энэ долоодугаар сарыг дуустал хүчинтэй байхаар тогтож байсан ч тийнхүү шийдвэрийн хүчинтэй хугацааг нэг сараар сунгах болжээ. Ингэснээр тэд наймдугаар сарыг дуустал өдөрт 9 сая баррель газрын тос олборлох юм.
Шийдвэрийн хүрээнд Саудын Хэвлэл мэдээллийн агентлагаас мэдээлснээр Саудын Араб улс эл шийдвэрийн хүчинтэй хугацааг цаашид ч сунгагдаж магадгүй гэсэн байна.
Эх сурвалж: ТАСС