Эрдоган: Туркийн Европын холбоонд элсэх зам нээлттэй болвол Шведийн НАТО-д элсэх үйл явцыг дэмжихэд бэлэн
2023, 7 сарын 11. 4:560

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган орон нутгийн цагаар 10-ны өдөр хэлэхдээ, хэрэв Европын холбооны томоохон орнууд манай улсыг тус холбоонд элсэх тал дээр хамтран ажиллавал Шведийг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрнө хэмээн мэдэгдсэн байна.

Тодруулбал ерөнхийлөгч Эрдоган НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор явахаасаа өмнө сэтгүүлчдэд хандан хэлэхдээ "Юуны өмнө Туркийг Европын холбоонд элсэх замыг нээлттэй болгох хэрэгтэй байна. Үүний дараа бид Шведийг НАТО-д элсэх замыг нээхэд бэлэн” хэмээн цохон тэмдэглэснийг Ройтерс, Франс Пресс зэрэг агентлагуудын мэдээлжээ.

Өмнөх өдөр нь ерөнхийлөгч Эрдоган АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар холбогдох үеэрээ “Турк улсын зүгээс манай улсыг Европын холбоонд бүрэн эрхт гишүүнээр элсэх үйл явцыг сэргээхийг уриалах ба Европын холбооны томоохон улс орнууд болон удирдагчид энэ удаагийн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Туркийг гишүүнээх элсэх үйл явцыг дэмжиж өөрсдийн үгийг хэлнэ гэж найдаж байна” хэмээн өгүүлжээ.

Тус улс нь 2004 онд Европын холбоонд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статустай болж байсан ба 2005 онд элсэх хэлэлцээ эхэлсэн ч Киприйн маргаан болон зарим гишүүн орнуудын эсэргүүцэлтэй холбоотойгоор хэлэлцээ удааширсан байна.

Харин Швед улс НАТО-д элсэх эсэх нь өнгөрсөн оны зургадугаар сард Швед, Финлянд улсууд НАТО-д элсэхээр тохиролцсон нөхцөлөө биелүүлэх эсэхээс шалтгаална гэж ерөнхийлөгч Эрдоган өмнө нь хэлж байсан бөгөөд Туркээс бид хэнд ч “найр тавихгүй” гэдгээ тодорхой өгүүлж байсан юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18