Москвагийн Арилжааны цонх нээгдэхэд еврогийн рубльтэй харьцах ханш унаж, ам.долларын харьцах ханш өсжээ
2023, 8 сарын 21. 13:080

Өнгөрөгч долоо хоногт олон улсын зах зээлд рублийн ам.доллартой харьцах ханш огцом унаж, сүүлийн 16 жилийн хугацаан дахь доод хэмжээнд хүрсэн билээ. Улмаар ОХУ-ын Төв банк яаралтай хуралдаан зарлаж, бодлогын хүүгээ өсгөх арга хэмжээ авсан юм. Тийнхүү яаралтай хуралдааны дараагаар ОХУ-ын бодлогын хүү 12 хувьд хүрсэн.

Уг шийдвэрийн дараагаар рублийн гадаад валюттай харьцах ханш сэргэж эхэлсэн билээ.

Тэгвэл даваа гарагт Москвагийн Арилжааны цонх нээгдэхэд еврогийн рубльтэй харьцах ханш унаж, ам.долларын рубльтэй харьцах ханш өссөн байна.

ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр ам.долларын рубльтэй харьцах ханш 24.5 копейкээр өссөн бол еврогийн рубльтэй харьцах ханш 28.5 копейкээр буурсан гэнэ. Улмаар даваа гарагийн 12 цагийн байдлаар нэг ам.долларыг 94 рублиэр худалдан авах болсон бол нэг еврог 101.63 рублиэр худалдан авах болжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35