БНХАУ: Энэ оны хамгийн эхний харилцаа холбооны хиймэл дагуулаа амжилттай хөөргөжээ
2 сарын 27. 11:190

Хятадын сансар судлалын агентлаг шинэ он гарсаар хамгийн эхний харилцаа холбооны зориулалттай хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөн тухай Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.

Синьхуа агентлагийн 24-ний өдөр мэдээлснээр, Хятадын Сансрын шинжлэх ухаан, технологийн групп 23-ны өдрийн 19 цаг 30 минутад Хайнань мужийн Вэнчан хөөргөх төвөөс 11 дэх удаагийн "Харилцаа холбооны технологийн туршилтын хиймэл дагуул"-ыг "ЧангЖон-5 Яо-7" зөөгч пуужингаар хөөргөсөн болохыг онцлов.

Тус хиймэл дагуул нь хөөргөснөөс хойш төд удалгүй төлөвлөсөн тойрог замдаа амжилттай хүрсэн гэжээ.

Энэхүү хиймэл дагуулыг хиймэл дагуулын холбооны салбарт ашиглах болно гэж Хятадын хэвлэлүүд мөн дурдсан байна. Гэвч барууныхан уг хиймэл дагуулыг цэргийн зориулалтаар ашиглах магадлалтай гэж хардаж буйгаа илэрхийлсэн удаатай.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01