АНУ-ын Хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн холбоо: Бидэнд Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг олго
7 сарын 19. 3:120

АНУ-ын засгийн газрын зүгээс Хятадын чиглэсэн хагас дамжуулагчийн экспортын хяналтыг нэмж чангатгах төлөвтэй байгаа энэ үед тус улсын Хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн холбоо үүнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.

Intel, IBM, Qualcomm, Samsung, SK Hynix зэрэг АНУ-д үйл ажиллагаа явуулдаг бүхий л томоохон компаниуд гишүүн нь Хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн холбоо нь үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ “Дэлхийн хамгийн том хагас дамжуулагч юийн зах зээл болох Хятадад тус салбарынханыг үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулах боломжийг үлдээх нь нэн чухал асуудал юм” хэмээн дурджээ.

Үргэлжлүүлэн “Хэт өргөн хүрээг хамарсан, хоёрдмол агуулга бүхий, нэг талыг барьсан хязгаарлалт тавихад чиглэсэн хэд хэдэн удаагийн эдгээр арга хэмжээ нь АНУ-ын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг бууруулж, нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж болзошгүй юм. Энэ нь зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж, Хятадын хариу арга хэмжээг улам хурцатгахад хүргэх аюултай” хэмээн уг мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Байдены засаг захиргаа энэ сардаа багтаан Хятадын хагас дамжуулагчийн экспортод хяналтын арга хэмжээг нэмж авах төлөвтэй байгаа энэ үед ийм агуулга бүхий мэдэгдэл хийсэн нь ихээхэн анхаарал татаж буй юм.

АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэгч Micron компанид хориг тавьснаар хариу арга хэмжээ авч эхэлсэн Хятад улс саяхан хагас дамжуулагчийн ховор металл болох галлийн экспортод хяналт тавих зэргээр хариу арга хэмжээгээ чангатгасаар байгаа билээ.

Өнгөрсөн онд Хятадын хагас дамжуулагчийн худалдан авалт дэлхийн эрэлтийн гуравны нэг буюу 180 тэрбум ам.долларт хүрсэн талаар гэж Ройтерс агентлаг мөн өгүүлсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2023/12/05: Тойм мэдээ
02023-12-6 10:24
Alaska Airlines компани Hawaiian Airlines-ийг 1.9 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ
02023-12-6 7:19
Meta-гийн хувьцаа эрчимтэй өсөж буй энэ үед Марк Зукерберг их хэмжээний хувьцаагаа борлуулжээ
02023-12-6 7:13
Балба улс ОХУ-аас өөрийн улсынх нь иргэншилтэй хүмүүсийг ажиллагаанд дайчлахгүй байхыг хүсжээ
2023-12-5 21:47
Израилийн арми Газын зурвасын өмнөд хэсэг дэх гол хот руу довтлох ажиллагаагаа эхэлжээ
2023-12-5 20:46
Судалгаагаар Z үеийнхний 63 хувь нь ажлын байран дээрээ сайн найзтай байдаг гэсэн дүн гарчээ
2023-12-5 19:25
Spotify зардлаа танах үүднээс 1,500 ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болжээ
02023-12-5 15:55
Биткоины ханш өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа 41,500 ам.долларыг давлаа
2023-12-5 13:13
2023/12/04: Тойм мэдээ
02023-12-5 10:54
Дэлхийн эдийн засагт Хятад улсын эзлэх хувь сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаа буурчээ
2023-12-5 7:46