Израиль: Герман руу агаарын довтолгооноос хамгаалах “Arrow-3” системийг экспортолно
2023, 8 сарын 18. 5:010

Израиль улс хамгийн сүүлийн үеийн пуужингийн довтолгооноос хамгаалах систем болох “Arrow-3”-ыг Германд худалдах боломжтой болжээ.

Израилийн Батлан ​​хамгаалах яамны зүгээс мэдэгдэхдээ 3.5 тэрбум ам.доллароор хэмжигдэх “Arrow-3” агаарын довтолгооноос хамгаалах системийг Герман руу экспортлохыг АНУ-ын засгийн газар эцэслэн зөвшөөрсөн хэмээн онцлов.

Израиль болон Германы Батлан ​​хамгаалах яамдууд ойрын хугацаанд 600 сая ам.долларын гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байгаа бөгөөд энэ оны сүүлч гэхэд хоёр улсын парламент гэрээг эцэслэн батлах аж.

Израилийн тал 2025 оны 4-р улирлаас “Arrow-3” системийг Германд нийлүүлж эхлэхээр төлөвлөсөн байна.

Тус системийг Израиль болон АНУ хамтран санхүүжүүлж, хөгжүүлж, үйлдвэрлэсэн бөгөөд химийн, биологийн болон бусад төрлийн цэнэгт хошуугаар цэнэглэгдсэн баллистик пуужингуудыг таслан зогсоох чадвартай агаарын довтолгооноос хамгаалах систем юм.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцолж буйгаар энэхүү гэрээ нь Израиль улсын байгуулсан хамгийн том мөнгөн дүнтэй нэг төрлийн зэвсгийн экспортын гэрээ хэмээгээд Украины дайны улмаас Европ батлан ​​хамгаалах чадавхиа бэхжүүлж буй үед хийгдсэн гэдгээрээ анхаарал татаж байна гэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35