Скайтел групп Дархан хотод Хэрэглэгчийн Мэдээллийн Төвөө нээлээ
2023, 8 сарын 8. 13:000

Скайтел групп орон нутаг дахь анхны Хэрэглэгчийн мэдээллийн төвөө Дархан хотод нээлээ.

Скайтелийн нийт хэрэглэгчдийн 80 хувь нь цахимаар үйлчилгээ авдаг болсон энэ үед хэрэглэгчийн мэдээллийн төвийг нээснээр, хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ илүү хурдан шуурхай болох юм.

Мөн энэхүү төв нь нээгдсэнээр Дархан хотод шинээр 75 ажлын байр бий болж байгаа бөгөөд Улаанбаатар дахь цалин, урамшууллын системээр орон нутагтаа ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Хэрэглэгчийн мэдээллийн төв нь Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа хэрэглэгчдэдээ бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг өгч, санал хүсэлтийг хүлээн авч асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэн ажиллах зорилготой. Скайтел группийн хувьд Дархан хотод 2003 онд өөрсдийн сүлжээгээ нэвтрүүлж, 2013 онд Скаймедиа үйлчилгээг мөн нэвтрүүлж байсан бол дахин 10 жилийн дараа хэрэглэгчийн мэдээллийн төвөө Дархан хотод нээж буй юм.

Скайтел групп ирэх жил болох 25 жилийн ойгоо угтан хэрэглэгч, харилцагч нартаа үйлчилгээгээ улам ойртуулахаар ажиллаж байгаа бөгөөд ийнхүү орон нутаг дахь ажлын байрыг нэмэгдүүлж хэрэглэгчдэдээ үйлчлэх цар хүрээгээ тэлсээр байна.

Та 1515, 18001515 дугаарт холбогдож Дархан хотод байрлах Хэрэглэгчийн мэдээллийн лавлах төвөөр үйлчлүүлээрэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10