2024/03/28: Тойм мэдээ
3 сарын 29. 11:220

Хөрөнгийн удирдлагын BlackRock компани: 21-р зууны дэлхийн хамгийн том хямрал бол “тэтгэвэрт гарах” асуудал

Дэлхийн хөрөнгийн удирдлагын хамгийн том компани болох BlackRock-ийн ТУЗ-ийн дарга Ларри Финк 21-р зууны дэлхийн хамгийн том хямрал бол "тэтгэвэрт гарах” асуудал байх болно гээд үүнийг шийдвэрлэхийн тулд нийгмийн хамгааллын шинэ тогтолцоог боловсруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

S&P Global: Балтиморын гүүр нурсан явдал нь нүүрсний зах зээлд хамгийн их нөлөөлнө

Ган, түүхий эд, эрчим хүчний салбарын дэлхийн хамгийн том шинжилгээний компани болох S&P Global Commodity Insights-ийн олон улсын тээвэр хариуцсан захирал Рахул Капур "Балтиморын гүүр нурсан явдал нь нүүрсний зах зээлд хамгийн их нөлөөлнө" гэж анхааруулав.

Япон: Амтат жигнэмэгний хэлбэртэй утасгүй чихэвч 9 минутын дотор зарагдаж дуусжээ

Японы “Kinoko no Yama” (мөөгөн уул) жигнэмэгний хэлбэрээс санаа аван бүтээсэн “Kinoko no Yama” нэртэй утасгүй чихэвч худалдаанд гарсан даруйдаа ердөө 9 минутын дотор зарагдаж дуусжээ.

Тэрбумтан Жон Мэлоун MotoGP-ийг худалдаж авна

“Формула-1” уралдааны эрхийг эзэмшдэг Liberty Media компани засмал замын мотоциклийн уралдааны MotoGP ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг худалдан авах гэрээ байгуулахад тун ойрхон байгаа тухай Financial Times сонинд бичжээ.

Өмнөд Солонгост бүх нийтийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ

Өмнөд Солонгост ирэх дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болох бүх нийтийн сонгуулийн кампанит ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ. Үндэсний ассамблейг хяналтдаа авахын төлөө эрх баригч Ардын хүч нам /АХН/ болон сөрөг хүчний Ардчилсан намын /АН/ хооронд ширүүн өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна.

Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна

Энэ оны 7, 8 дугаар сард болох Парисын наадмын үеэр Олимпын галт бамбарыг Луврын музейн өмнөх Тюильри цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах гэж байгаа тухай энэ асуудлаарх хэлэлцүүлэгт оролцсон эх сурвалж “Франс Пресс” агентлагт мэдээлжээ.

Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ

Энэтхэгийн Мумбай хот хамгийн олон тэрбумтантай Азийн хот болсныг “Hurun” судалгааны хүрээлэнгээс гаргадаг дэлхийн чинээлэг эрхмүүдийн жагсаалт харууллаа. Ингэснээр Энэтхэгийн хамгийн олон хүн амтай тус хот нь Хятадын нийслэл Бээжинг ардаа орхиж, анх удаа Азидаа тэргүүлсэн байна.

Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ

Токиогийн зүүн хойд хэсэгт орших Харүми дүүрэг дэх Олимпын тосгон байсан газарт устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станцыг нээлээ. Уг станц нь автобусууд, мөн гудамж талбайн гэрэлтүүлэг ба цахилгаан шатыг ажиллуулахад шаардлагатай эрчим хүчийг гарган авдаг төхөөрөмжүүдийг түлшээр хангах ажээ.

“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ

Кредит картын дэлхийн хамгийн том сүлжээнүүд болох “Виза”, “Мастеркард”, мөн тэдэнтэй хамтран карт гаргадаг банкууд олон арван жил үргэлжилсэн монополийн эсрэг хэргийг шийдвэрлэхээр тохиролцжээ.

Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй

Дэлхийн чансааг тэргүүлж буй Сербийн теннисчин Новак Жокович хорват дасгалжуулагч Горан Иванишевичтэй цаашид хамтран ажиллахаа зогсоох шийдвэр гаргасан гэдгээ инстаграм хуудсандаа мэдээлжээ.

Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ

Европын Холбооны /ЕХ/ орнуудын Элчин сайд нар Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлохыг "Украиныг дэмжих ба ЕХ-ны хөдөө аж ахуйн зах зээлийг хамгаалах хоорондын тэнцвэрийг хангах зарчмаар" сунгах зөвшилцөлд хүрчээ.

Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно

Дампуурлаа зарласан FTX биржийн үүсгэн байгуулагчдын нэг Сэм Банкмэн-Фрийд их хэмжээний мөнгө угааж, залилан үйлдсэн хэрэгт гэмт буруутайг өнгөрөгч онд АНУ-ын Дээд шүүхээс тогтоосон билээ. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг тодорхойгүй хугацаагаар хорих ангид саатуулж байгаа юм.

Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ

Дэлхий дээрх хамгийн том могой буюу 8 орчим метрийн урттай, 200 орчим килограмм жинтэй Ана Жулия анаконда могойг анчид буудан хороосон байхыг олжээ. Тус хойд зүгийн ногоон анаконда могойг таван долоон хоногийн өмнө Амазоны ойгоос олж байсан юм.

Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ

Лхагва гарагт Тайландын Парламентын доод танхимын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ. Ингэснээр тус улс нь зүүн өмнөд Азийн улс орнуудын хүрээнд энэ төрлийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн анхны улс болж байгаа юм.

НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй тонны хоол хүнсний хаягдал гарч байна

Саяхан НҮБ-аас боловсруулсан тайланд дурдсанаар дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй тонны хоол хүнсний хаягдал гарч байна гэсэн тооцоо гарчээ. Харамсалтай нь хоол хүнсний хаягдлын хэмжээ ийм их байхад өлсгөлөнд нэрвэгдээд буй хүмүүсийн тоо 800 саяыг шүргэж байгаа юм.

Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ

Япон улсад үйл ажиллагаа явуулдаг Ожи Холдингс компани бага насны хүүхдийн живх үйлдвэрлэлийн зах зээлээ орхиж, насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөх болсноо зарлажээ. Үүний шалтгаан нь тус улсын хүн амын насжилт эрчимтэй хөгширч, төрөлт түүхэн доод үзүүлэлтэд хүрээд байгаатай холбоотой юм.

Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө

Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Японы усанд сэлэлтийн тамирчин Рикако Икээ Парисын Олимпын 100 м-ийн эрвээхэй сэлэлтийн төрөлд өрсөлдөх болзлыг хангалаа. Тэрбээр гурван жилийн өмнө болсон Токиогийн Олимпын наадмын ганцаарчилсан төрөлд өрсөлдөж чадаагүй юм.

Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ

2021 онд Симферополийн ойролцоогоос олдсон VIII зууны үеийн курган буюу шороон овоолгон булшууд нь хазаар язгууртнуудынх болохыг Оросын ШУА-ийн Крым дэх Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд тогтоожээ. Энэ нь Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн анхны нотолгоо мөн гэж эрдэмтэд үзэж байна.

Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ

Москвагийн ойролцоох “Крокус Сити Холл” концертын танхимд болсон халдлагын дараа Киргизийн Гадаад хэргийн яамнаас Орос руу зорчихгүй байхыг тус улсын иргэдэд уриалаад, зорчсон тохиолдолд шаардлагатай бүх бичиг баримтыг биедээ авч явахыг зөвлөжээ.

"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ

Уг кино 1997 онд үзэгчдийн хүртээл болсноос хойш шүтэн бишрэгчид "уг тавцан түүний дурлалт залуу Жекийг ч мөн багтаахаар том хэмжээтэй байсан" эсэх талаар маргаан өрнүүлсэн юм. Дуудлага худалдааны танилцуулгад энэ талаар дурджээ.

2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг

Эрдэмтэд, шинжээчид, эмч болоод сэтгэл зүйч, сэтгэл засалч нарын зүгээс хамгийн нийтлэг зөвлөдөг зөвлөгөө бол сайн унтаж амрах байдаг билээ. Тэгвэл саяхан хийсэн нэгэн судалгаагаар нойроо хугаслах нь хүн өөрийгөө өөрийн бодит наснаас илүү хөгшнөөр мэдрэхэд нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иран улс Израил руу олон зуун нисгэгчгүй нисэх төхөөрөмж, пуужингаар агаараас цохилт өгчээ
12024-4-14 14:21
Энэтхэг кино 30 жилийн дараа Каннын наадмын дээд шагналд нэр дэвшив
12024-4-12 17:47
Алтны үнэ өссөөр байна
02024-4-12 17:44
Дампуурал зарласан FTX биржийг үүсгэн байгуулагч Сэм Банкмэн-Фрийд давж заалдах хүсэлтээ өгчээ
02024-4-12 17:39
Үзэсгэлэнт Хеленийг дүрсэлсэн ханын зургийг Помпейгоос олжээ
02024-4-12 15:28
“Фольксваген” компани Хятадад 2.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулна
02024-4-12 15:22
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ
02024-4-12 15:20
Ф.Алонсо Астон Мартинтай байгуулсан гэрээгээ сунгажээ
02024-4-12 15:18
Z үеийн төлөөлөл болсон америк эр: Иргэдэд нь тусламж хэрэгтэй байхад засгийн газар бусад улс оронд л тусламж үзүүлж байна
02024-4-12 12:46
Япон, АНУ, Филиппиний удирдагчид анх удаа гурван талын дээд хэмжээний уулзалт хийлээ
02024-4-12 11:55