2024/04/08: Тойм мэдээ
4 сарын 10. 10:320

АНУ: Samsung Electronics Техас муж дахь хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлнэ

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр, Samsung Electronics компани АНУ-ын Техас муж дахь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалтаа 44 тэрбум ам.доллар болгон өргөтгөхөөр төлөвлөж байгаа талаар онцолжээ. Энэ нь өмнө төлөвлөж байсан мөнгөн дүнгээс даруй хоёр дахин их байгаа юм.

Зимбабве долларын ханш “шалдаа буусны” улмаас ZiG гэх шинэ мөнгөн тэмдэгт гаргажээ

Тус улсын өдөр тутмын The Herald сонины орон нутгийн цагаар 6-ны мэдээлснээр, өмнөх өдөр нь Зимбабвегийн Төв банкны ерөнхийлөгч Жон Мушаябану "Зимбабвегийн алт" (ZiG) нэртэй шинэ мөнгөн тэмдэгтийг танилцуулах хэвлэлийн бага хурал хийсэн талаар онцолсон байна.

Генийг нь өөрчилсөн гахайн бөөр суулгуулсан анхны өвчтөн эмнэлгээс гарчээ

Бөөр суулгах мэс заслыг хийсэн Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн эмч нар одоо 62 настай Рик Слэйман гэдэг эрэгтэйг мэс засал хийснээс хоёр долоо хоногийн дараа эмнэлгээс гаргахаар шийдвэрлэжээ. Мэс заслыг гуравдугаар сарын 16-нд хийсэн бөгөөд дөрвөн цаг үргэлжилжээ. Одоо өвчтөний шинэ бөөр хэвийн ажиллаж байгаа гэнэ.

Леброн Жеймсийн хүү НБА-гийн драфтад нэрээ өгчээ

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (НБА) дөрвөн удаагийн аварга Леброн Жэймсийн хүү Бронни Жэймс тус холбооны 2024 оны драфтад нэрээ өгөхөөр шийджээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн инстаграм хуудсанд мэдэгдсэн байна.

Хамгийн өндөр настай эрэгтэй Англид амьдардаг

Өдгөө 111 жил, 223 өдрийн нас сүүдрийг элээж буй түүнд дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлсний гэрчилгээг пүрэв гарагт гардуулан өгсөн байна.

XXI зууны хамгийн үнэ цэнтэй зураачаар Яёи Кусама тодорчээ

Японы зураач Яёи Кусамагийн бүтээлүүд өнгөрсөн онд дэлхийн томоохон дуудлага худалдаануудын явцад нийт 81 сая орчим ам.доллароор зарагдсанаар XXI зууны хамгийн их борлуулалттай бүтээлүүд туурвисан уран бүтээлч боллоо гэж Бермудын арлуудад төвтэй “Hiscox HSX” даатгалын компанийн шинэ тайланд дурджээ.

П.Пеллегрини Словакийн ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ

Нийт саналын хуудасны 99,98 хувийг тоолсны дараах байдлаар Үндэсний зөвлөлийн /парламент/ спикер, “Дуу хоолой-нийгмийн ардчилал” намын дарга Петер Пеллегрини Словакийн ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь тодорхой болжээ.

Өнөөдөр Нар бүтэн хиртэнэ

Дөрөвдүгээр сарын 8-ы даваа гарагт Нар бүтэн хиртэх үзэгдэл тохиож, Хойд Америкт ажиглагдана. Хиртэлтийн гол зурвас нь Мексик, Канад, АНУ-ыг дайран өнгөрөх юм.

Израилын тал Газын өмнөд хэсгээс цэргээ татжээ

Газын зурвасын өмнөд хэсэгт орших, ХАМАС-ын чухал бааз байрладаг Хан-Юнис хотоос цэргээ гаргасан тухай Израилын Батлан хамгаалах хүчин (IDF) дөрөвдүгээр сарын 7-ны ням гарагт мэдэгджээ.

Газын зурваст гал зогсоох асуудлаарх хэлэлцээ үргэлжилж байна

Египет улсын зуучилснаар Израил ба ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаарх хэлэлцээ ням гарагт Каир хотноо үргэлжилсэн тухай Египетийн төрийн мэдлийн “Аль-Кахера” агентлаг мэдээлжээ.

Шинэ Зеланд улс визийн журмаа чангатгажээ

Шинэ Зеланд улс “шилжилт хөдөлгөөн тогтворгүй" байгаатай холбогдуулан визийн журмаа чангатгаж, англи хэлний мэдлэгийн ба ур чадварын шалгуурыг нэмж тогтоох, ажиллах зөвшөөрлийн хугацааг богиносгох шийдвэр гаргажээ.

Өмнөд Солонгосын тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулжээ

Өмнөд Солонгосын тагнуулын зориулалттай хоёр дахь хиймэл дагуулыг Америкийн “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөсөн тухай тус улсын Үндэсний батлан хамгаалах яам мэдээлэв.

Японы Гран Прид М.Ферстаппен түрүүлжээ

"Формула-1" ангиллын уралдааны 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх гараа буюу Японы Гран Прид "Ред Булл" багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен түрүүллээ.

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян АНУ-ын Сангийн сайдтай уулзжээ

Уулзалтын үеэр Ли Чян хэлэхдээ, Америкийн тал шударга өрсөлдөөн, нээлттэй хамтын ажиллагаа зэрэг зах зээлийн эдийн засгийн үндсэн хэм хэмжээг дагаж мөрдөж, эдийн засаг, худалдааны асуудлыг улстөржүүлэхгүй байж, тэдгээртэй холбоотой аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэт хөөрөгдөхөөс татгалзаж, үйлдвэрлэлийн хүчин чадлын асуудлыг зах зээлийн үүднээс бодитойгоор, диалектик байдлаар авч үзнэ хэмээн Хятадын тал найдаж байна гэв.

Норт Уэст охин нэг ТикТок бичлэг нийтлэхэд л дундаж орлоготой америк хүний жилийн орлогын талыг олдог

2023 оны судалгаагаар дундаж орлоготой америк хүн жилд 59,384 ам.доллар олдог бол Норт Уэстийн нийтэлсэн нэг ТикТок бичлэг дунджаар 23,787.90 ам.доллар олдог байна.

Чүдэнзээр 7 метр өндөр Эйфелийн цамхаг барьсан эр эцэст нь Гиннесийн номд бичигдлээ

Амьдралынхаа 8 жилийг чүдэнзээр Эйфелийн цамхаг босгоход тус эрийн хувьд нэг төрлийн чүдэнз ашиглаагүйгээсээ болж Гиннесийн номд багтах эсэх нь эргэлзээтэй болоод байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21