Тайванийн компаниудын Хятадад хийх хөрөнгө оруулалт 40 хувиар буурчээ
2 сарын 20. 3:200

Хятад, Тайванийн хоорондын хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр Тайванийн компаниудын Хятадад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн онд өмнөх оныхоос 40 орчим хувиар буурсан байна.

Тайванийн эх газрын зөвлөл 17-ны өдөр өөрийн Facebook хуудаснаа Эдийн засгийн яамны хөрөнгө оруулалтыг хянан шалгах хорооны статистик мэдээнээс иш татан, өнгөрсөн онд Тайванийн компаниуд Хятадад 328 удаагийн хөрөнгө оруулалтаар 3.04 тэрбум ам.долларыг оруулсан нь 2022 онтой харьцуулахад 39.8 хувиар буурсан үзүүлэлт хэмээн дурдсаныг орон нутгийн Free Times зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон байна.

Энэ нь түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт бөгөөд Тайванийн өнгөрсөн онд хийсэн нийт гадаадын хөрөнгө оруулалтын 11.4 хувийг л эзэлж байгаа аж.

2010 онд Тайванийн компаниудын гадны орнуудад хөрөнгө оруулсан нийт мөнгөн дүнгийн 83.8 хувийг эзэлж байсан Хятад улс өдгөө дөнгөж 10 хувь болж буурсан явдал нь геополитикийн хурцадмал байдал, АНУ-Хятадын худалдааны дайн, шинжлэх ухаан, технологийн дайн эрчимжиж байгаа энэ нөхцөлд дэлхийн эрсдэлийг зохицуулах хөрөнгө оруулалтыг төрөлжүүлж эхэлсэнтэй холбоотой гэж Тайванийн эх газрын зөвлөл дүгнэсэн байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03