ОХУ болон Туркийн төрийн тэргүүд ирэх сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнө уулзахаар төлөвлөжээ
2023, 8 сарын 30. 3:360

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар ирэх сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы өмнө уулзах төлөвтэй байна гэж ТАСС агентлаг орон нутгийн цагаар 29-ний өдөр мэдээлэв.

Тодруулбал ТАСС агентлагийн Туркийн эх сурвалжаас эш татан мэдээлснээр, ирэх есдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдах НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган эхлэхээс өмнө тус хоёр улсын тэргүүд уулзахаар төлөвлөсөн талаар онцолжээ.

Түүнчлэн Bloomberg агентлагийн мэдээлснээр ерөнхийлөгч Эрдоган “Их 20”-ын бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Энэтхэгт айлчлахаас өмнө буюу есдүгээр сарын 8-ны өдөр ОХУ-д айлчилж магадгүй хэмээн Туркийн албаны хүмүүсийн үгнээс эш татсан байна.

Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын удирдагчид Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар ярилцах төлөвтэй байгаа юм.

Мөн Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх арга болон Сирийн асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01